Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Шилдэг ажилтан уралдааны болзол

“ШИЛДЭГ АЖИЛТАН”  БОЛЗОЛТ  УРАЛДААНЫ УДИРДАМЖ

  1. Зорилго

“Шилдэг ажилтан” болзолт уралдаан нь ажилтан бүр төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажилдаа бүтээлч, санаачилгатай, шинийг эрэлхийлсэн байдлаар хандаж, үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулахад чиглэгдэж, шинэ бүтээлч санааг илрүүлж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайн ажилтны гаргасан шинэ санал, шинэ бүтээл нь орчноо өөрчилж, эргэн тойрондоо хамгийн тааламжтай, сэтгэл татахуйц  нөхцөлийг бүрдүүлсэн санал санаачлагыг цаашид дэмжин хэрэгжүүлэх замаар нийт ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг идэвхижүүлэх, үр дүнтэй санал санаачилгыг хэвшүүлэн, ажил үйлчилгээний бодит үр дүнд хүрч, чанарын өөрчлөлт гарган шинэ төвшинд хүрэх зорилготой.

  1. Хамрах хүрээ

Уралдаанд газрын нийт ажилтнууд хамрагдана. Тус газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, төрийн үйлчилгээний ажилтнууд гэсэн 3 хэсэг болж болзолт уралдаанд оролцоно.

  1. Хугацаа

Болзолт уралдааныг 2016 оны 04 сарын 11-ний өдрөөс 07 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна.

  1. Уралдааны ерөнхий журам

Ажилтнууд сарын сүүлийн өдрүүдэд сарын 30-ны дотор дараа сарын ажлын төлөвлөгөөгөө, энэ сарын тайлангаа гаргаж танилцуулна. Ажилтнуудын сарын ажлыг  дараах 3 хэсгээр дүгнэнэ. Үүнд:

  1. Сарын ажлын төлөвлөгөө:

Мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч

  • Төлөвлөгөөнд аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, хариуцсан ажилтай холбоотой хууль, дүрэм, журам, аймгийн Засаг даргын захирамж, тогтоол, шийдвэрт заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр бүрэн тусгах
  • Хууль журам,  тогтоол шийдвэрийн  бүртгэл, лавламжийн сан бүрдүүлэх
  • Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Үндэсний хөтөлбөр, Үндсэн чиглэл, ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, аймгийн Засаг даргын сайдтай байгуулсан гэрээний биелэлт  зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах
  • 2016 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлууд
  • Байгууллагын вэб сайт, дэд мэдээллийн санд мэдээлэл оруулах
  • Албан хэргийн боловсруулалт, хариутай албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт

Төрийн үйлчилгээний ажилтнууд

  • 2016 оны хөдөлмөрийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийн хангах
  • Байгууллагын бусад ажилтнуудтай хамтран ажиллах тохиолдолд ажлаа уялдуулах төлөвлөх
  1. Санаачлага: Нэг ажилтан хэдэн ч санаачлага гаргаж болно. Үүнд:
  • Шинэ бүтээл, өрөө болон орчны тохижилт
  • Хариуцсан ажилдаа шинийг санаачлан ажиллах
  • Хүний нөөцийн чадавхийг сайжруулах
  • Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтанд хувь нэмэр оруулах
  • Нийт ажилтнуудад үлгэр дууриалал болохуйц санал, санаачилга гаргах
  • Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, хамруулах, хөгжүүлэх
  • Ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  • Шинэ зүйл, шинэ дэвшил, шинэ боломжийг бий болгох
  • Олон улсын туршлагыг өөрийн салбарт үр дүнтэй нэвтрүүлэх
  1. Идэвхи: Ажилтнууд аймаг орон нутгийн байгууллагууд болон байгууллагаас зохион байгуулж буй ажлуудад идэвхитэй оролцоно. 
  • Хурал, уулзалт, семинар
  • Тэмцээн, уралдаан
  • Нийтийн биеийн тамирын арга хэмжээ
  • Нийтийн их цэвэрлэгээ
  • Олон нийтийн ажил
  • Ажлын цагийн бүртгэл

Тухайн сард болсон олон нийтийн арга хэмжээнүүдэд бүртгэл хөтөлнө. Томилолтоор ажиллаж байгаа болон зайлшгүй гачигдал гарсан зэрэгт чөлөө олгоно.

Сумдын байгаль хамгаалагчдыг төлөвлөгөө, тайлан, цагийн бүртгэлийг хугацаанд нь ирүүлсэн эсэх байдлаар дүгнэнэ.  Мөн тухайн сард сургалт, семинар болсон тохиолдолд ирц, идэвхийг харгалзан дүгнэнэ.

  1. Үр дүнг үнэлэх аргачлал

5.1.Ажилтнуудын тухайн сарын ажлыг дүгнэхдээ дараах зарчмыг баримтлана. Үүнд: Нийт 100 оноо

-Сарын ажлын төлөвлөгөө, тайланд 60 оноо

-Санаачлан зохион байгуулсан ажил 20 оноо

-Тухайн ажилтны идэвхи, оролцоо 20 оноо

  • Үзүүлэлт тус бүрээр биелэлтийг тооцон нийлбэр оноог гаргана.
  • Сар тус бүр оноог нэмэгдүүлэн 2 дугаар улирлын эцэст дүгнэнэ.
  • Нийт ажилтнуудын хурлаар хэлэлцэн сарын ажлын төлөвлөгөөгөө батлах ба сарын эцэст мөн хурлаар үнэлгээ өгнө.

        5.2.Үнэлэх аргачлал:

   -тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр гарч, үр дүн гарсан бол 100 хувь;

    -тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь (80.0-100.0 хүртэл хувь);

     -тавьсан зорилтод хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн,  дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь  (60.0-80.0 хүртэл хувь);

   -тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50.0 хувь (40.0-60.0 хүртэл хувь);

     -тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30.0 хувь (20.0-40.0 хүртэл хувь);

     -тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувь (0-20.0 хүртэл хувь);

     -тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийн хувийг “0” гэж үзнэ.

5.3. Ээлжийн амралттай байсан тохиолдолд өдрийн 3.3 оноогоор бодож оноог олгоно.

  1. Шагнал урамшуулал

Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан ажилтнуудыг  дараах шагналаар шагнаж урамшуулна.

  • 1-р байр– 3 хүн Итгэлт хамба, Байгаль нуурт аялах эрхийн бичиг
  • 2-р байр – 3 хүн Сарын цалингийн 30 хувиар урамшуулна
  1. Хариуцлага тооцох
  • Ажлын төлөвлөгөө, тайланг энэхүү удирдамжинд заасны дагуу ирүүлээгүй бол тухайн ажилтныг хангалтгүй ажилласан гэж үзнэ.
  • Тухайн уралдаанд 65-аас доош үнэлгээ авсан ажилтнуудыг хангалтгүй ажилласан гэж үзэн нэг сарын цалингийн 10 хувиар хасах шийтгэл оногдуулна.
  • Тухайн улиралд ажлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан 65-70 оноо авсан ажилтанд хариуцлага тооцож сануулах арга хэмжээ авна.

 

Мэдээ оруулсан : 2016-04-25 08:59:21
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.