Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

  ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 03 сарын 19-нөөс 2016 оны 03 сарын 25-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой Эх дэлхийн цаг арга хэмжээг “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмье” уриан дор Алтай хотын төв талбайд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Алтай хотын иргэд 5 дахь жилдээ нэгдэж байгаа ба 800 гаруй иргэд оролцлоо. Тус арга хэмжээнд АДБ-ийн Алтай чуулгын уран бүтээлчид, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, 1-р сургууль, Халиун сумын Эко клубын сурагчид хамтран ажиллаж урлагийн тоглолт үзүүллээ.

2. Сум дундын ойн ангитай хамтран, дэлхийн ойн өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ой ба ус, Модны үнэ цэнэ сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцсон хүүхдүүдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, мөн Мазаалай, Аялал зэрэг байгаль орчны талаарх хүүхэлдэйн киног сонирхууллаа.

3. ITM-2016” (international Tourism Мart -2016) Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Мазаалайн нутгаар аялацгаая” уриатайгаар байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт зүйлс, үзмэрүүдийн талаар сурталчилан аймгийн аялал жуулчлалын нөөц, аялал жуулчлалын маршрут болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчилан оролцохоор бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Тус үзэсгэлэн 3-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна

4. Мазаалай баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх ажлын хүрээнд аймгийн нийт биологийн багш нарт мэдээлэл хийлээ. Уг багш нар мазаалай баавгайн талаарх сүүлийн үеийн судалгаа, хийгдэж буй ажлуудын талаар сурагчдад, сумдын иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах юм.

5. БОНХАЖЯ-наас аймгуудын БОАЖГ-ын дарга нартай уулзалт семинарыг 2016 оны 3-р сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа ба тус газрын дарга Э.Пүрэвжав оролцож байна.

6. Хүйсийн говь Цэцэг нуур, Алтайн өвөр говийн сав газрын захиргаадтай хамтран Дэлхийн усны өдрийг угтаж 1 сарын аяны хүрээнд “Ус амьдралын түлхүүр” арга хэмжээг 2016 оны 3-р сарын 19-20-ны өдрүүдэд Шарга, Цээл сумдын нутагт, 21-нд Есөнбулаг сумын багуудын дунд, 3-р сарын 22-нд сумдаас шалгарсан багуудын дунд дэвжээ тэмцээнийг АДБ-ийн Алтай чуулгад зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Шарга сумын “Дусал ус“ баг түрүүлж, 2, 3-р байранд Есөнбулаг сум, Баянтоорой тосгоны багууд орлоо. Мөн 3-р цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бүлэг тус бүрээс нэг нэг хүүхэд оролцсон “Аав, ээж, би” хөгжөөнт, уралдаант тэмцээн, ерөнхий боловсролын 12 жилийн 1-р сургуулийн 1-5-р ангийн сурагчдын дунд “Ус хэмнэхэд хүүхдүүдийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийж ус хэмнэх талаар тангараг өргүүлэн, “Дусал хүү” хөгжөөнт танин мэдэхүйн тоглоом тоглууллаа.

    2016 ОНЫ 03 САРЫН 26-НААС 2016 ОНЫ 4 САРЫН 01-НИИ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Монсуль ХХК-ны шатахуун түгээх станцуудын 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлана. Мөн Тэс Петролиум шатахуун түгээх станцын 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлана.

2. Мазаалай хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын төлөвлөгөөг нэгтгэн батлуулна.

3. Мандал голомт ХХК, мөн Эрдэнэ сумын ОНӨААТҮГ-ын ус ашиглах дүгнэлтүүдийг гарган хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-03-25 10:17:23
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.