Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

             ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР  7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 03 сарын 12-ноос 2016 оны 03 сарын 18-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаатай хамтран 2016 оны 3-р сарын 15, 16-ны өдрүүдэд тус сав газарт харьяалагддаг сумдыг оролцуулсан “Ус амьдралын түлхүүр” арга хэмжээг Бигэр сумд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр сумын албан хаагчдад “Орон нутагт усны асуудлаар оролцох, оролцооны бүлгүүд”, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Ус гэж юу вэ” сэдвээр тус тус мэдээллийг хийж “Аав, Ээж, Би” хөгжөөнт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион явууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-ын сурагчдыг хамруулан “Ус хэмнэхэд хүүхдүүд бидний оролцоо” сэдвээр мэдээлэл хийж “Дусал” хөгжөөнт тоглоом тоглуулж, хүүхдүүд усаа хайрлан хамгаалах талаар тангараг өргүүллээ. Мөн сумын иргэдийн дунд “Хойчийг ундаалагч чандмана эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалагаар нь үлдээхэд иргэн таны оролцоо” сэдвээр мэдээлэл хийн асуулт хариултын АХА тэмцээнийг, “Ус амьдралын түлхүүр” дэвжээг 4 багийн дунд зохион байгуулж, Жаргалан сумын “Эх орон” баг шалгарлаа.

2. БОНХАЖЯ-наас орон нутгийн байгаль орчны салбарын удирдах ажилтны цахим зөвөлгөөнийг 2016 оны 3-р сарын 17-ний өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд УЦУОШАлба, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалтай газар, Сум дундын ойн ангийн дарга мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр 2015 оны ажил дүгнэж, цаашид анхаарах асуудлуудыг ярилцан, 2016 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төлөвлөгөөг танилцууллаа.

3. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2016 оны 3-р сарын 19-нд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмье ураин дор” хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус бэлтгэл ажлын хүрээнд Миний нутаг телевизээр үгэн зар болон шторкыг бэлтгэн зарлуулж, албан байгууллагуудад хамтран ажиллах албан бичиг хүргүүллээ.

       2016 ОНЫ 03 САРЫН 19-НӨӨС 2016 ОНЫ 3 САРЫН 26-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Хүйсийн говь Цэцэг нуур, Алтайн өвөр говийн сав газрын захиргаадтай хамтран Дэлхийн усны өдрийг угтаж 1 сарын аяны хүрээнд “Ус амьдралын түлхүүр” арга хэмжээг 2016 оны 3-р сарын 19-20-ны өдрүүдэд Шарга, Цээл сумдын нутагт зохион байгуулна. 3-р сарын 22-нд аймагт сумдаас шалгарсан багуудын дунд дэвжээ тэмцээнийг АДБ-ийн Алтай чуулгад зохион байгуулна.

2. Сум дундын ойн ангитай хамтран 3-р сарын 21-нд Дэлхийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-03-21 12:08:15
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.