Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 02 сарын 13-наас 2016 оны 02 сарын 19-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. БОНХАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт “Капкорп Монголиа” ХХК-ний 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг дүгнэсэн хуудсыг, тус аймгийн хэмжээнд байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй “Алтай хүдэр” ХХК-ний “Таяннуур”-ын төмрийн хүдрийн уурхай, “Марко поло” ХХК-ний “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх-2” алтны шороон ордны уурхай, “Гоби Коулд энд Энержи” ХХК-ний “Зээгт”-ийн нүүрсний уурхай, “Мандал Алтай” группын "Хөв булаг"-ийн нүүрсний уурхайд болон “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцуудын байгаль орчны аудитыг хийлгэх асуудлуудыг тус тус хүргүүллээ.

2. Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүрийн 03 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг ITM-2016 (Mongolia International Travel Mart-2016) Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 03 сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хот Мишээл Экспо төвд зохион байгуулагдах тул хамтран ажиллах саналыг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, зочид буудлуудад албан бичгээр хүргүүллээ.

3. Шарга хүйсийн говийн нутгуудаар зэрлэг амьдтад идэш тэжээл багатай байгаагаас харсүүлтий, зээр, бөхөн ихээр хорогдож байна. Иймд аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус газрын албан хаагч нар цаг агаарын хүндрэлтэй байгаа газар нутгуудаар биотехникийн арга хэмжээ авч өвс тэжээл тараан ажиллаж байна. Биотехникийн арга хэмжээний ажлын танилцуулгыг 2016 оны 02 дугаар сарын 17-нд Онцгой комиссын хурлаар танилцуулж илтгэх хуудас, зардлын тооцоог нэгтгэн хүргүүлэв.

2016 ОНЫ 02 САРЫН 20-НООС 2016 ОНЫ 2 САРЫН 26-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Мазаалай баавгайг хамгаалах, сурталчлах, амьдрах орчныг тэтгэх” хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд 2016 оны 2-р сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-02-19 10:31:31
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.