Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 01 сарын 30-наас 2016 оны 02 сарын 5-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна.Үүнд:

1. БОНХАЖЯ-д аймгийн хэмжээнд судлагдсан болон судлагдаагүй рашааны ордуудын мэдээллийг гарган хүргүүлэв

2. Шарга хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дунжаас 2-3 дахин их 14-17 см, салхи шуурга ороогүй битүү цасан бүрхүүлтэй өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байгаа тул зэрлэг амьдтад идэш тэжээл багатай байгаагаас харсүүлтий, зээр, бөхөн ихээр хорогдож байна. Иймд аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус газрын албан хаагч нар цаг агаарын хүндрэлтэй байгаа газар нутгуудаар биотехникийн арга хэмжээ авч өвс тэжээл тараан ажиллаж байна.

3. Тус газрын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Т.Хандармаа Улаанбаатар хотод “Орчны бохирдол агаарын чанар ” сэдэвт сургалтанд 2016 оны 2-р сарын 4-нээс 5-ны өдрүүдэд хамрагдаж байна.

4. БОНХАЖЯ-аас ирсэн албан тоотын дагуу “Ус үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн тайланг нэгтгэн Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүллээ.

5. Төрийн албаны салбар зөвлөлд зэрэг дэв олгох төрийн албан хаагчдын судалгааг, Хууль зүйн хэлтэст архив албан хэрэг хөтлөлтийн сургалтын захиалгыг тус тус хүргүүллээ.

6. Тус аймгийн Чандмань, Бигэр, Халиун сумдын нутагт газрын тосны хайгуул явуулж буй Кап Корп компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээн авч дүгнэлээ.

Мэдээ оруулсан : 2016-02-17 17:38:15
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.