Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 01 сарын 23-наас 2016 оны 01 сарын 29-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна.

Үүнд: 1. ДБХС-ын Монгол дахь хөтөлбөрийн газарт аймгийн хэмжээнд цөлжилтийн иж бүрэн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүллээ.

2. Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтэрч өвөлжөөлөлт хүндрэн Харсүүлт, Монгол бөхөн зэрэг зэрлэг амьтад хорогдож байгаа тул дээрх нутгуудаар явж газар дээр нь танилцах, боитехникийн арга хэмжээ авах эргүүл, тандалтын ажлыг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд тус газрын мэргэжилтэнгүүд, тухайн сумдын байгаль хамгаалагч, БОХУБайцаагч нар ажиллаж байна.

3. БОНХАЖЯ “Дэ Нэйче Консерванси”-тай хамтран Ховд аймагт 2016 оны 1-р сарын 27-30-ны өдрүүдэд газарзүйн мэдээллийн системийн сургалтыг зохион байгуулж байгаа ба уг сургалтанд тус газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг оролцож байна.

4. Ундарга-Алтай ОНӨААТҮГ-тай ус ашиглуулах гэрээг байгуулан гэрчилгээ олгож ажиллалаа.

2016 ОНЫ 01 САРЫН 30-НААС 2016 ОНЫ 2 САРЫН 5-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. БОНХАЖЯ-нд Ус дэд хөтөлбөрийн эхний үе шатны биелэлт, судлагдсан болон судлагдаагүй рашааны мэдээллийг гарган тус тус хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-02-17 17:36:42
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.