Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ажилтан, албан хаагчдын танилцуулга, ажлыг чиг үүрэг

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 

АЖИЛТНУУДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ  

Ажлын байр

Ажил үүргийн чиглэл

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

              Нэг. Удирдан зохион байгуулах

1/ Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2/  Эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

3/ Газрын мэргэжилтнүүдтэй үр дүнгийн гэрээ, үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, үр дүнг дүгнэх;

4/ Газрын албан хаагчдыг зохих журмын дагуу томилох, чөлөөлөх, сумын нэгжийн ажилтнуудыг шагнах, урамшуулах асуудлыг шийдвэрлүүлэх;

5/ Газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гарсан хууль тогтоомж Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвзр, байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргаа төв байгууллага болон холбогдох агентлаг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;

6/ Газартаа ойн нэгж байгуулах, сумын болон сум дундын ойн ангийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

                             Хоёр. Төсөв санхүүгийн асуудал

7/ Батлагдсан төсвийг захиран зарцуулах;

8/ Байгаль орчны санд хөрөнгө төвлөрүүлэх, улмаар баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

9/ Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг сурталчлах, тогтвортой хөгжпийн боловсрол олгох чиглэлээр нөхөрлөл, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагатай гэрээ байгуулж ажиллах, санхүүжилтийн асуудлыг төсөл, хөтөлбөр, байгалийн нөөц ашигласны орлого, орон нутгийн хөгжлийн сан зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх;

Гурав. Газрыг төлөөлөн бусад байгууллагатай харилцах

10/ Газрын нэрийн өмнөөс бусад байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах;

11/ Газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр аймаг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Төрийн захиргааны төв байгууллагыг бүрэн хангах;

12/ Идэвхтэн байгаль хамгаалагчийг урамшуулах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх.

2

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого,  асуудал, тусгай хамгаалалттай газар  нутаг,

хүний нөөцийн ажил хариуцсан  ахлах мэргэжилтэн

Нэг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилт

          1/ “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжпийн цогц бодлого”, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, “Байгаль орчин, ногоон хөгжлийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр зэрэг суурь баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх;

         2/ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр”-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах.

Хоёр. Хүний нөөцийн талаар

         3/ Ажилтнуудын хувийн хэргийн мэдээ баримтыг байнга шинэчлэн бүрдүүлж, хүний нөөцтэй холбоотой мэдээ, судалгаа, тайланг хуулинд заасан хугацаанд мэдээллийн зохих санд хүлээлгэн өгөх;

         4/ Төрийн албан хаагчдыг Авлигатай тэмцэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг цагтухайд нь гаргуулах;

        5/ Газрын аппаратын ажилтан, байгаль хамгаалагчдын мэргэжпийн болон ажил хэргийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулах;

        6/ Байгаль хамгаалагчдыг байгаль орчны чиглэлийн их дээд сургуульд эчнээгээр суралцуулах, давтан сургах, судалгаа авч нэгтгэн танилцуулах;

Гурав. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал

  1. Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудыг улсын болон  аймаг, орон нутгийн тусгай хамгаалтанд авах, ажлыг зохион байгуулж тусгай хамгаалалттай  газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж ажиллах
  2. Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг тухайн хамгаалалтын захиргаатай хамтран боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах, хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаагаа уялдуулах;
  3. Газар нутгийг орон нутгийг тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрээ, холбогдох мэдээллийн хамт БОНХАЖЯ болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх;

                              Дөрөв. Сумдыг удирдлагаар хангах

  1.  Сумдын хэмжээнд хэрэгжүүлэх байгаль орчны арга хэмжээнд жил улирлаар төлөвлөн зохион байгуулахад сумдад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх удирдан чиглүүлэх
  2. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг, иргэд аж ахуй нэгж, төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэнд зориулсан мэргэжил арга зүй, зөвлөмж өгөх
  3. Байгаль хамгаалагчдыг сонгох мэргэжлийн удирдлагаар байнга хангаж, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх

3

 

 

 

 

Амьтны асуудал, мэдээллийн сан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

Нэг. Амьтны асуудал, ашиглалт хамгаалалт

1/  Амьтан хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/ Амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3/ Амьтны нөөцийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4/ Ан амьтан ашигласны төлбөрийн хураамж, мэргэжпийн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;

5/ Амьтан хамгаалах, нөхөн сэргээх нөхөрлөлийн үйл ажиллагаанд бүртгэлээр хяналт тавих, тэдгээрийг бодлогоор дэмжиж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

Хоёр. Мэдээллийн сан

6/ Байгалийн нөөц баялгийн мэдээллийн сангийн мэдээ баримтыг нэгтгэн бүрдүүлэх, хэрэглэгчдийг байгаль орчны мэдээлэлээр хангах;

7/ Статистик мэдээлэл гаргуулах;

Гурав. Сургалт сурталчилгаа

8/ Байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлаар зөвлөлгөөн, сургалт семинар, сурталчилгаа зохион байгуулж;

9/ Мэдээлэл сурталчилгааны төв, эко гэр ажиллуулах, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах

 

4

Ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн

          Нэг. Ойн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт

1/ “Ойн тухай үндэсний хөтөлбөр, Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр”, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2/ Ой, ургамлын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

3/ Ойжуулалт, ой нөхөн сэргээх, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хэрэгжилтэнд технологийн хяналт тавьж, зөрчлийг арилгуулах, төсвөөс хуваарилсан хөрөнгийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах;

4/ Ой, ургамлын  сангийн мэдээ тайлан гаргах;

5/ Ойн нэгж, сум дундын ойн ангийг бодлогоор хангах;

6/ Ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, ойн зурвасыг эрхлэн зохион байгуулах;

7/ Ойн нөөц ашигласны төлбөр хураамж, Ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

 

5

 

 

 

 

Газар, газрын хэвлий, түүний баялгийн

ашиглалт, нөхөн сэргээлт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ , газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн

 

 

 

 

                            Нэг. Газар, түүний хөрсийг хамгаалах

1/ Газар зохион байгуулалтын аймгийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулахад хамтран ажиллах;

2/ Газар зохион байгуулалтын талаар явуулж байгаа нэгдсэн бодлого, газрын талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

3/ Аймаг, сумын газрын нэгдмэл сангийн тайланд дүн шинжилгээ хийн дүгнэлт гаргах;

4/ Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай” Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу ойн болон усны сан бүхий газар, агнуурын байршил нутаг, улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хийгдэх орон зайн (WGS-84 солбилцол, ‘UТМ” тусгаг) мэдээллийн нэгдсэн нэг санг бүрдүүлэн аймаг, сумдын газрын албадтай хамтран ажиллах;

5/ Аймаг, сумын хэмжээнд хийгдэж байгаа газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын уялдааг хангах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

6/ Газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилт, хээршилтийн төрөл, ангиллыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, нөхөн сэргээх талаар гарсан норматив, техникийн баримт бичгийг мөрдүүлэх;

7/ Газрын доройтол, хөрсний бохирдлын байдалд дүн шинжилгээ хийж нөхөн сэргээх ажлыг орон нутгийн холбогдох байгууллагууд болон судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтран төлөвлөн хэрэгжүүлж хяналт тавих;

8/ Хөрс, ургамлын нөхөн төлжих боломжийг бий болгох, хөрсний үржил шим, чадамж, газрын даац, багтаамжийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

9/ Газар, хөрсийг хамгаалах талаар гарч буй иргэн, хуулийн этгээдийн санаачилгыг дэмжих, хамтран ажиллах, урамшуулах санал боловсруулах;

10/ Газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулахаар газрын төлбөрийн орлогоос тогтоосон хувь хэмжээний зарцуулалтын байдалд хяналт тавих;

11/ Газрын төлөв байдал, чанарын болон газар, газрын хэвлийн холбоотой эрхийн бүртгэлийн мониторингийг орон нутагт хэрэгжүүлж мэдээллээр БОНХАЖЯ-ыг хангах;

12/ Улсын тусгай хамгаалалттай газрын болон усны Сав газрын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаж хэрэгжилтийг хангуулах;

13/ Газар, түүний хэвлийг хамгаалах, нөхөн сэргээх талаар Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид заасан арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

Хоёр. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал

14/ Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах болон байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх ажпыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

15/ Харьяалах төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, шинжээчээр дүгнэлтийг баталгаажуулах болон уг төслүүдийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОХТ, ОХШХ/-Г хянаж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хүлээн авч мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;

16/ Аймагт үйл ажиллагаа явуулж буй Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төслүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

 

6

 

Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус

байгууллагууд- тай ажиллах ажил, судалгаа шинжилгзэ хариуцсан мэргэжилтэн

 

Нэг. Усны нөөц баялгийг хамгаалах

1/ Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

2/ Аймгийн  усны мэдээллийн сан бүрдүүлэх, усны тооллого явуулах ажпыг зохион байгуулах;

3/ Усны нөөцийг ашиглах, усны орчинг нөхөн сэргээх, хамгаалах;

4/ Ус ашиглах зөвшөөрлийн асуудлыг хариуцах;

5/ Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах;

Хоёр. ТББ-ууд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, идэвхитэн байгаль хамгаалагчидтай ажиллах

6/ Орон нутагт ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын судалгаа гаргаж, хамтран ажиллах;

7/ орон нутагт ажиллаж буй байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, идэвхитэн байгаль хамгаалагчдын судалгаа гаргах хамтран ажиллах

Гурав. Судалгаа шинжилгээний ажил

8/ Байгалийн нөөц баялгийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийж, судалгаа шинжилгээний ажпын талаарх үйл ажиллаганы төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;

7

 

 

 

 

 

Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн

 

 

 

Нэг. Агаарын чанарын асуудал

1/ Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

2/ “Озоны давхрага хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах;

3/ Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Хоёр. Хог хаягдал, химийн хорт бодисын асуудал

4/ Хог хаягдлын тухай хууль тогтоомж, хог хаягдлын талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын нормативыг тогтоож, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх;

5/ Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журам болон сумын Засаг даргатай байгуулах гэрээний биелэлтийг хангуулах;

6/ Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах;

7/ “Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр”- ийн хэрэгжилтийг хангах;

8

 

Аялал

жуулчлалын

асуудал

хариуцсан

мэргэжилтэн

1/ Аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, рашаан сувилал, тур операторуудын мэдээллийг жил бүр шинэчлэн гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлж байх;

2/ Аялал жуулчлалын маршрут, шинээр бий болсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, эвент үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, аялал жуулчлалын чиглэлийн сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

3/ Орон нутагт аялал жуулчлалын дэд бүтцийг бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг хэрэгжүүлэх;

4/ Удирдах дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зөвлөгөө дэмжлэгээр хангах;

5/ Аялал жуулчлалын статистик мэдээ, мэдээллийг аймгийн холбогдох цахим хуудсанд байршуулах

9

Дотоод хяналт, дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн

Нэг. Дотоод, хяналт шалгалтын асуудал

  1. Зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах;
  2. Хяналт шалгалт явуулахдаа ажилтнуудаас шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;
  3. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан  зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах;
  4. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх;

Гурав. Дотоод ажил, шийдвэрийн биелэлт

  1. Тайлан мэдээ, тогтоол шийдвэрийн биелэлт
  2. Байгаль хамгаалагчдын сар, улирлын тайлан хүлээн авах, танилцуулах

10

Байгаль хамгаалагч

  1. Байгаль орчны тухай үндсэн мэдлэг, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил, хууль тогтоомжуудыг сурталчлан дэлгэрүүлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцох  идэвхи санаачлагыг өрнүүлэн, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх
  2. Байгалийн нөөц баялагийг хамгаалах нөхөн сэргээх, зөрчлийг хянан илрүүлэх, таслан зогсоох, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гэм буруутай этгээдэд арга хэмжээ авч шийтгэл ногдуулах
  3. Байгаль орчинд гарч буй өөрчлөлтийг ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авхуулж, мэдээллийн санд оруулах
  4. Тусгай хамгаалалттай газар нутгийн  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал

11

 

Нягтлан бодогч

 

             Нэг. Санхүүгийн удирдлага

  1. Байгууллагын менежментийн асуудал
  2. Байгууллагын үйл ажиллагааны эдийн засгийн шинжилгээ дүгнэлт хийх

                 Хоер. Санхүүгийн бүртгэл

  1. Санхүүгийн бүртгэл, тооцоо,  тайлан, зардал хямдруулах, төсөв хэмнэх
  2. Төлбөр тооцоо, авлага,  авлагын барагдуулалт
  3. Өөрийн орлого
  4. Татвар нийгмийн даатгалын шимтгэл

                     Гурав. Аж ахуйн асуудал

  1. Үндсэн болон эргэлтийн  хөрөнгийн бүртгэл, тооцоо
  2. Нярав, бичээч, жолооч нарын ажлыг дүгнэж тооцох

12

Нярав, аж ахуй хариуцсан ажилтан

  1.  Өмч хөрөнгийг  хүлээн авах, тавьж олгох, борлуулах, хадгалж, хамгаалах
  2. Анхан шатны бүртгэл, тооцоо, тайлан
  3. Мөнгөн кассын ажил
  4. Харуул, үйлчлэгч нарыг хариуцан ажиллах

13

Архив, бичиг хэргийн ажилтан

  1. Ирсэн явсан бичгийн бүртгэл, тайлан
  2. Хариутай бичгийн хяналт
  3. Албан бичиг, тушаал, бусад баримт бичгийг бичиг хэргийн зааврын дагуу бичих
  4. Архивын бүрдэлт
  5. Иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах
  6. Даргын туслах

14

Жолооч

  1. Автомашины засвар үйлчилгээг хангаж, замд явахад бэлэн байлгах
  2. Байгаль орчны үйл ажиллагаа, эргүүл шалгалтанд оролцох

15

Үйлчлэгч

  1. Байгууллагын гадаад орчин болон өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээ
  2.  Ариутгал
  3. Гадаад талбайн цэвэрлэгээ

16

Харуул

  1. Байгууллагын харуул хамгаалалт
  2. Засвар,  үйлчилгээ
  3. Ажилтнуудын цагийн бүртгэл

 

Мэдээ оруулсан : 2014-09-24 16:35:27
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.