Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
МӨНГӨН ӨВӨЛ-2016” ЦАС, МӨСНИЙ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МӨНГӨН ӨВӨЛ-2016” ЦАС, МӨСНИЙ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Цэвэр агаар- идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг” уриан дор зохион байгуулж буй “Мөнгөн өвөл-2016” арга хэмжээг 1-р сарын 16-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Олон нуурт зохион байгуулж Аймгийн Засаг даргын тамгийн дарга П.Золжаргал үйл ажиллагааг нээж үг хэллээ. Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч алжаалаа тайлах, нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, хоггүй цэвэр орчинд аялах, төрийн болон, төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулахад оршино. Тус арга хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдаа бүрэн хамрагдаж арга хэмжээ маань үр дүнтэй боллоо. Байгууллага, хамт олны хурд, хүч, авхаалж самбаа, идэвхитэй оролцоог нэмэгдүүлэхээр 5 төрлийн тэмцээн зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 20 байгууллагын 430 гаруй хүн хамрагдаж Цэвэр агаар-байгальд ээлтэй аялалын талаар албан байгууллагын мэндчилгээ, мөсний шагай, буухиа уралдаан, хос уран гулгалтийн уралдаан, сайхан монгол дээлтэй хос шалгаруулах уралдаан нийт 5-н төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн байгууллага, хамт олныг шалгаруулж цом, алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.Тэмцээний дүнгээр:
• Мөсний шагай 
1-р байр-“Зооноз” өвчин судлалын төв
2-р байр- Цагдаагийн газар
3-р байр- Аймгийн Засаг даргын тамгын газар
• Буухиа уралдаан 
1-р байр-Цагдаагийн газар 
2-р байр- Аймгийн Засаг даргын тамгын газар
3-р байр-“Өглөө” клуб
• Хос уран гулгалт уралдаан 
1-р байр- 3-р сургууль
2-р байр- Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль 
3-р байр-7-р цэцэрлэг
• Сайхан монгол дээлтэй хос
1-р байр-“Алтай-Улиастай” ЭХСТӨХК
2-р байр- “Өглөө” клуб
3-р байр-Ус цаг уур орчны шинжилгээний алба
Тэмцээний нийлбэр дүнгээр:
1. Цагдаагийн газар 
2. “Өглөө” клуб
3. Аймгийн ЗДТГ

 

Мэдээ оруулсан : 2016-01-20 11:28:28
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.