Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ Тус газар нь 2015 оны 11 сарын 21-нээс 2015 оны 11 сарын 27-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа “Golden Compass Mongolian Tourism Awards-2015” ёслолын үйл ажиллагааны олонд хүрсэн шилдэг фестиваль /эвент/ номинацид 2015 оны 7-р сард “Эрээн нуур”-ыг түшиглэн зохион байгуулсан “Элсний фестиваль- 2015” наадмыг нэр дэвшүүлэн материалыг хүргүүллээ.

2. 2015 оны 11-р сарын 24-ний өдөр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын бичиг хэргийн ажилтнуудын дунд Одон орон геофизикийн хүрээлэнгийн харьяа Алтай станц, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллага, ТЗУХ-тэй хамтран “Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, архив албан хэрэг хөтлөлт”-ийн талаар сургалт зохион байгуулсан ба тус сургалтанд хамрагдлаа.

3. 2015 оны 11-р сарын 24-25-ний өдрүүдэд Бигэр сумын нутаг Хөх сэрх, Агуйт, Улаан чулуутад үйл ажиллагаа явуулж буй Экофреш, Хан алтайн уул нөхөрлөл, Эн Си Жити хайгуулын компаний үйл ажиллагаанд МХГ, ХБХэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.

4. Есөнбулаг сумын ус ашиглагчдын үйл ажиллагаанд тус сумын ЗДТГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийн ажиллалаа.

5. 2015 оны гадаргын усны тооллогын дүнг урьдчилсан байдлаар нэгтгэн гаргалаа. Тооллогоор гол-335, нуур тойром-109, булаг-1136, рашаан-2, баян бүрд-29, хөв цөөрөм-46, услалтын систем-13, худаг-2015 тоологдлоо.

6. 2016 онд аймгийн орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 3 ажлын саналыг ХБХэлтэст хүргүүллээ.

7. Хантайширын нурууны зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах, Байгалийн ургамлын болон рашаан ашигласны хувь хэмжээ тогтоох асуудлыг бэлтгэн боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүллээ.

2015 ОНЫ 11 САРЫН 28-НААС 2015 ОНЫ 12 САРЫН 4-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Есөн-Эрдэнэ ундрага ХХК-ны ус ашиглах дүгнэлтийг гарган хүргүүлнэ.

2. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран бөхөн бүхий сумдад 2015 оны 12-р сарын 4-нөөс 12-р сарын 19-ний хооронд сургалт сурталчилгааны ажил хийхээр төлөвлөөд байна.

Мэдээ оруулсан : 2015-11-27 10:08:57
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.