Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 11 сарын 14-нөөс 2015 оны 11 сарын 20-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. БОНХАЖЯ-ны газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт Усны тухай хуулийн 10.1.21-д заасны дагуу 2015 онд гаргасан ус ашиглах дүгнэлтүүдийг хянуулахаар хүргүүлэв.

2. Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны “Бидний-Алтай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар гарган хүргүүлэв.

3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын унд болон ахуйн үйлчилгээнд ашигласан усыг төлбөртэй болгохоор тогтоол гаргууллаа.

4. Эрүүл мэнд, спортын сайд, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 74/37 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2015 оны А-256 тоот захирамжийн хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлуулахаар бүх сумдад тушаалыг хүргүүллээ. 2015 оны 11-р сарын 16-наас 18-ны хооронд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах” сургалтыг тус аймгийн 18 сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарыг хамруулан Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, МХГ-тай хамтран зохион байгууллаа.

5. Хантайшир нурууны зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах талаар тус газрын дарга О.Одгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11-р сарын 19-ний өдөр хуралдаж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэлээ.

6. Есөнбулаг сумын багийн иргэд нийтийн хуралд тус газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг оролцон байгаль орчны хууль тогтоомжийн талаар танилцуулга хийсэн.

7. 2016 онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх ажлуудыг нэгтгэн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүллээ.

2015 ОНЫ 11 САРЫН 21-НЭЭС 2015 ОНЫ 11 САРЫН 27-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. “Их говийн тэмээний баяр-2015” баруун бүсийн наадам 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулагдана. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2015-11-25 09:42:18
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.