ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ
Тус газар нь 2015 оны 11 сарын 7-ноос 2015 оны 11 сарын 13-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын орон нутгийн харъяа байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг БОНХАЖЯ-д хүргүүллээ.
2. БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газрын судалгааг гарган хүргүүлэв.
3. БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан мэдээг хүргүүллээ.
4. Аймгийн хэмжээнд “Агаарын чанарын дэд хөтөлбөр” батлуулан түүнийг 2015-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ба энэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу уурын зуухны үнсийг хашаа, хамгаалалттай болгох талаар “Мандал голомт” ХХК-д албан бичиг хүргүүллээ. 5. Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1, Стандартчилал тохиролын үнэлгээний тухай хуулийн 6.2, Хүнсний тухай хуулийн 9.1, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008, Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738:2007, MNS 4946:2005 хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага зэрэг үзүүлэлтээр Есөнбулаг сумын төвд үйлчилгээ явуулж буй зочид буудлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтыг Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын ахлах шинжээч Б.Цэцгээ, баталгаажуулалтын шинжээч Ц.Наранчимэг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын хүнс худалдаа хариуцсан мэргэжилтэн Оюунтуяа, тус газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дариймаа нар хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны хооронд явуулж Дугана хад, Залуур Алтай, Мандал Алтай, Тулга Алтай, Тайгам тал, Амар-Алтай, Замын тэнгэр, Очир зэрэг зочид буудлууд хамрагдлаа.
5. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 2016 оны төслийг боловсруулан ХБХ-д хүргүүллээ.
2015 ОНЫ 11 САРЫН 14-НӨӨС 2015 ОНЫ 11 САРЫН 20-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Говийн Их дархан цаазад газар, Ээж хайрхан уулын дурсгалт газраар аялах аялалын маршрутыг гарган батлуулна.
2. Алтайн хүдэр, Мандал хүдэр, Марко поло ХХК-ын менежментийн төлөвлөгөөг хүлээн авч танилцана.
3. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага болон зочид буудлуудаар маршрутын анонс, брошурыг байрлуулан аялалын мэдээллийн төвүүдтэй болно.
Мэдээ оруулсан : 2015-11-13 10:52:28