Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 10 сарын 24-нөөс 2015 оны 10 сарын 30-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Газрын харилцаа геодези, зураг зүйн газар, Ногоон алт төслөөс хамтран 2015 оны 10-р сарын 28-ний өдөр зохион явуулсан “Оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт зөвлөгөөнд тус газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, мэргэжилтэн Д.Нямсүрэн нар оролцлоо.

2. Аймгийн ИТХ-ын 2015 оны 10-р сарын 13-ны №23 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг орж газрын тосны Шарга-3 талбайг Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтай газартай давхцалтай байгаа эсэхийг судлалаа.

3. Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа Нутгийн хаялага, Бидний түшээ, Монгол ЛЗ зам гүүр ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх холбогдох материалуудыг Цагдаагийн газарт хүргүүллээ.

4. Каркорп газрын тосны компаний ус ашиглуулах дүгнэлтийг гарган хүргүүллээ.

5. Тус газраас гадаад дотоодын амрагч, жуулчид, зочид төлөөлөгчдөд аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл, үзвэр үйлчилгээ зэрэг бүх төрлийн мэдээллийг сурталчлан таниулах, түгээх зорилгоор жуулчдад зориулсан мэдээллийн төвийг ажиллуулах талаар зочид буудлуудад албан бичиг хүргүүлэв.

6. Гэгээн нуурын орчимд байрлуулах самбарын эх бэлтгэлийн ажлыг хийж дуусгасан ба самбараа байрлуулахаар бэлтгэж байна.

2015 ОНЫ 10 САРЫН 31-НЭЭС 2015 ОНЫ 11 САРЫН 6-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Аймгийн аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн Засаг даргаар батлуулах.

2. 2015 онд аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сан, төсөл хөтөлбөрийн шугамаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийгдсэн ажлуудыг нэгтгэн дүгнэнэ.

3. Монроульд ХХК-ний ус ашиглуулах дүгнэлтийг гарган хүргүүлнэ.

4. БОНХАЖЯ-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтүүдийг хүргүүлнэ.

5. БОНХАЖЯ-д 2015 онд хэрэгжүүлсэн аялал жуулчлалын үйл ажиллагааны тайлан, мөн 2016 онд хийх ажлын төлөвлөгөө санал зэргийг хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2015-10-30 15:51:58
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.