Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Тэмээний баяр-2015

НААДМЫН ЗОРИЛГО

 Монголын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, баруун бүсийн малчдын туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг тэмээнд суурилсан аялал жуулчлалд татахад оршино.

 НААДМЫН ТОВ

  1. 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгуулна.
  2. Их наадамд оролцох аймаг, сумдын тэмээчдийн багийн бүртгэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 09:00 цагт эхэлнэ.
  3. Тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 28-ны өглөөний 09:00 цагаас 29-ний 14.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
  4. Тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай уран бүтээлийн уралдаан 11 дүгээр сарын 28-ны 11.00 цагаас 29-ний 15.00 цагийн хооронд зохион байгуулагдана.                                                          

                

    ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  5. Говь-Алтай аймгийн сум тус бүр нэг баг, бүсийн бусад аймгууд тус бүр нэгдсэн байдлаар нэг баг болж оролцоно.
  6. Баг нь 5-15 гишүүнтэй, ахлагчтай байна.
  7. Багийн ахлагчаар тухайн сумын Засаг дарга, Орлогч дарга, тэмээ ихтэй багийн Засаг дарга болон Мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч нарын аль нэг нь ажиллана.
  8. Баг нь тэмээний баярын 12 төрөлд нэгдсэн зохион байгуулалтаар оролцоно.
  9. Баг нь тэмээний баярын нээлтэнд зориулсан “Тэмээн парад”-д өөрийн багийн өвөрмөц байдал, тэмээчдийн алдар гавъяа, тэмээний сүр жавхланг илтгэсэн жагсаалаар оролцоно.
  10. Тэмээний баярын төрлүүдэд багийн бус байдлаар хувь тэмээчид, оролцож болно.                                                                                                                                                                                                                     Наадмын үеэр "Тэмээчин" сэдэвт шилдэг фото зураг шалгаруулах уралдаан, тэмээ булгиулах тэмцээнүүд тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана     
Мэдээ оруулсан : 2015-10-28 10:47:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.