Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 10 сарын 17-ноос 2015 оны 10 сарын 23-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:  1. Олон Улсын Цоохор ирвэсийг хамгаалах өдрийг угтан “Оюуны түлхүүр” сургуулийн сурагчдад 2015 оны 10-р сарын 21-ний өдөр “Уулын эзэн” уран сайхны киног үзүүлж цоохор ирвэсийн талаар мэдээлэл хийлээ. 2. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхайн төсөл нь “Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулах эдийн засгийн хувь нэмэр” сэдвийн дор зөвлөгөөн зохион байгуулж байгаа ба баруун бүсийн Баянхонгор аймгийн зөвлөгөөнд тус газрын дарга О.Одгэрэл оролцож байна. 3. БОНХАЖЯ-нд “Байгаль хамгаалах намрын аян”-ы ажлын явцын тайланг хүргүүллээ. 4. Монгол бөхөнгийн тархац, байршил, тоо толгойг тогтоох ажлыг хийж гүйцэтгэхээр Шаргын говь, Хүйсийн говь, Чандмана хүрэн тал гэсэн 3 баг гарч ажиллан 2015 оны 10-р сарын 15-наас 21-ний хооронд тооллогыг хийлээ. Уг тооллогонд БОАЖГ, Бөхөн хамгаалах сүлжээ баг, Монгол элсний тусгай хамгаалалтай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нийт 12 хүн оролцлоо. Тооллогын эцсийн шатны тайлан мэдээг гаргуулахаар анхан шатны материалыг ДБХС, ШУ-ны академийн холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүллээ. 5. Аймгийн ИТХ-ын захирамжаар батлагдсан ажлын хэсэг Алтай, Баянхонгор чиглэлийн 172 км хатуу хучилттай зам барилгын ажилд хяналт шалгалт хийхээр 2015 оны 10-р сарын 22-ний өдөр томилогдон ажиллалаа. Шалгалтын явцад Монроульд ХХК нь үндсэн үйлчилгээгээр ажиллан шороон далангийн ажлыг “Алтайн Баясгалан” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Зам барилгын ажилд ашиглахаар гүн өрмийн худаг 2-ыг гаргаж зөвшөөрөлгүйгээр ашиглах гэж байсныг Усны тухай хуулийн дагуу ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл авч гэрээ байгуулан ажиллахыг мэдэгдэж 2015 оны 10-р сарын 26-ны өдөр аймгийн ИТХ, холбогдох байгууллагуудтай уулзан бичиг баримтаа бүрдүүлж гэрээ хийхээр боллоо. 2015 ОНЫ 10 САРЫН 24-НӨӨС 2015 ОНЫ 10 САРЫН 30-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 1. Байгаль хамгаалах сарын аяны тайланг нэгтгэн БОНХАЖЯ-д хүргүүлнэ. 2. Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн химийн кабинетад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийж хүргүүлнэ. 3. Гэгээн нуурын хөвөөнд иргэдийн байнга очдог газарт санамж, тэмдэгжүүлэлт, самбарыг байршуулна.

Мэдээ оруулсан : 2015-10-23 14:28:36
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.