Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Төрийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд оролцож үйл ажиллагаагаа сурталчилав

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" –ийн арга хэмжээнд  оролцож ард, иргэдэд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа,  арга хэмжээг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Говь-Алтай амйгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2015 онд  хийгдэж буй ажлууд, тахь уугуул нутагтаа хэрхэн өсч үржиж байгаа талаар, байгаль хамгаалагчдын ажил хэрхэн явагддаг талаар танилцуулж, иргэд хүссэн мэдээллээ авч, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтээ бидэнд өглөө.

Тус газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн ажлууд, Тусгай хамгаалалттай газар нутаг- Аялал жуулчлал, Газар, газрын хэвлий түүний ашиглалт хамгаалалт- Орчны бохирдол, Усны нөөц ашиглалт, хамгаалалт -Ойн нөөц ашиглалт, хамгаалалт  зэрэг 5 төрлийн самбар гаргасан бөгөөд 10 төрлийн гарын авлага, ном, сэтгүүл, сонин, танилцуулга, тараах материалыг 500 гаруй ширхэгийг бэлтгэн иргэдэд тараасан.

Байгууллагын үйл ажиллагааны талаар 66  иргэнээс санал асуулга авсан. Иргэдийн өгсөн санал, зөвлөмжийг жил, улирлын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагаандаа тусган ажиллах болно

Мэдээ оруулсан : 2015-10-22 15:52:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.