Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ Газрын тосны хайгуулын ажил хийж байгаа Капкорн ХХК, БОАЖГ, МХГ, Цагдаагийн газруудтай хамтран уулзалт зохион байгуулж 2015 онд хийх ажлаа танилцууллаа. Тус уулзалтанд мэргэжилтэн Б.Содмаа, Д.Нямсүрэн нар оролцлоо. 1. Аймгийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 6-ны өдрийн А/348 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг Улсын болон орон нутгийн төсвөөр байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар сумдад хийгдсэн ойн зурвас байгуулах, булаг шандны эхийг хамгаалах, энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоох ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. 2. Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг Шаварын голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажилд МХГ, Цагдаагийн газартай хамтран ажиллалаа. 3. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөн бүхий нутгийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамграалагч нарын дунд сургалт зохион байгуулан 2015 оны 10-р сарын 15-наас эхлэн Монгол бөхөнгийн тооллогын ажил эхэлсэн. 2015 ОНЫ 10 САРЫН 17-НООС 2015 ОНЫ 10 САРЫН 23-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 1. Каркорп газрын тосны компаний ус ашиглуулах дүгнэлтийг гарган хүргүүлнэ. 2. Улсын болон орон нутгийн төсвөөр байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар сумдад хийгдсэн ойн зурвас байгуулах, булаг шандны эхийг хамгаалах, энгийн хамгаалах бүсийн дэглэмийг тогтоох ажлын акт болон холбогдох баримт бичгийг бүрдүүлж үлдэгдэл санхүүжилтыг олгоно. 3. Монгол бөхөнгийн тооллогын ажил үргэлжлэн явагдана. Мэдээ оруулсан : 2015-10-16 10:57:30
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.