Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 10 сарын 3-наас 2015 оны 10 сарын 9-ний хооронд хийсэн ажлын мэдээг танилцуулж  байна. Үүнд:

1. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Хил хязгааргүй Алтайчууд” арга хэмжээний хүрээнд Алтай хотод мод тарих аян өрнөж 2015 оны 10 сарын 02, 03-ны өдрүүдэд Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Шүтээний өндөрлөг, Дашпэлжээлин хийд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гадна улиас, хайлаас, шар хуайс, агч гэсэн 4 төрлийн 7130 ширхэг мод тарьлаа. Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая уриан дор зохион байгуулагдсан энэ арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, дэд дарга Р.Самдандовж, Макс группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжигмэд, аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Засаг дарга О.Амгаланбаатар нар хүрэлцэн ирж мод тарьлаа. Зочид төлөөлөгчдөөс гадна албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, сумдын нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагууд, иргэд нийт 2000 гаруй хүн мод тарих үйлсэд нэгдлээ. Үйлчилгээний зориулалттай газарт үнэлгээ хийсэн.

2. Цогт сумын Баян-Өндөр багт байрлалтай “Тахилт оргил” ХХК-ны үхрийн эрчимжсэн фермерийн аж ахуй явуулах төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2015 оны 10-р сарын 6-ны өдрийн №2015/35 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлэв. Мөн Есөнбулаг сумын Харзат багийн “Магнай трейд” ХХК-ны зүүн талд байрлалтай “Тэс петролеум” ХХК-ны шатахуун түгээх үйлчилгээ явуулах төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2015 оны 10-р сарын 6-ны өдрийн №2015/37 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлэн ажиллалаа. Есөн булаг сумын Жинст багийн нутагт байрлах иргэн Я.Эрхэмбаяр, Л.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан үйлчилгээний зориулалтай төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2015 оны 10-р сарын 6-ны өдрийн №2015/36 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлсэн.

3. Бигэр сумын нутагт байрлах MY-15636, МY-017117 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Хөх сэрх-1, Хөх сэрх-2 уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, тайланг бүтэн жилийн байдлаар гарган ирүүлэх албан бичиг хүргүүлэн ажиллалаа.

4. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2015 оны 5-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний чуулган”-д оролцсон нөхөрлөлүүдийн тус онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг нэгтгэн ирүүлэх албан бичгийг Халиун, Төгрөг, Шарга, Дарив, Тонхил сумдын Засаг даргад, мөн 2015 онд тухайн сумд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр болон төсөл хөтөлбөрийн шугамаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийгдэж буй ажлуудын мэдээллийг бэлтгэн ирүүлэхийг, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хийгдэж буй ажлуудын талаар ном гарган тэргүүн туршлагыг сурталчилахаар төлөвлөж байгаа бөгөөд өөрийн сумд хийгдэж буй шилдэг нэг санаа, ажлын танилцуулга, фото зургийг баримтжуулан ирүүлэх талаар албан бичгийг бүх сумдад хүргүүллээ.

5. Аймгийн Засаг даргын А/346 тоот захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Есөнбулаг сумын Баяншанд багийн Шаварын голын булгийг хашиж хамгаалсан байдлыг газар дээр нь очиж үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авлаа.

6. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигтай намрын мод тарих өдөр 10 сарын 10-нд тохиож байгаа бөгөөд энэ долоо хоногт тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа, айл өрхүүд хашаандаа, албан байгууллагууд орчиндоо мод тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийх ажлууд үргэлжлэн явагдана.

 

2015 ОНЫ 10 САРЫН 10-НААС 2015 ОНЫ 10 САРЫН 16-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийг аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авна.

2. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Монгол бөхөнгийн тооллого явуулах аргачлалын талаарх сургалт зохион байгуулж тооллогын ажил эхлэнэ.

3. ГИДЦГ-н А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Алтайн өвөр говийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.

Мэдээ оруулсан : 2015-10-12 10:53:59
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.