Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ Тус газар нь 2015 оны 9 сарын 26-наас 2015 оны 10 сарын 2-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд: 1. БОНХАЖ-наас ажлын хэсэг ирэх гэж байгаатай холбогдуулан салбарын байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн яаманд хүргүүллээ. 2. Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Хүйсийн говь цэцэг нуурын захиргаадтай хамтран ”Усны чанарын мониторинг”-ийн сургалт семинарыг 2015 оны 9-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Төгрөг, Цогт, Цээл, Шарга, Баян-Уул, Бугат, Халиун зэрэг 7 сумын Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагчид нийт 24 хүн оролцлоо. 3. Төгрөг, Дарив сумын нутагт байрлах 13315Х, 13316Х 13659Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015 онд хайгуулын ажил хийхээр төлөвлөж буй “ЭФ Эйч Эл” ХХК-ны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцан зөвлөгөө өглөө. 4. Аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “ХИЛ ХЯЗГААРГҮЙ АЛТАЙЧУУД” арга хэмжээний хүрээнд Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Шүтээний өндөрлөг, Дашпилжээлэн хийд, ерөнхий боловсролын сургуулиудын хашаанд нийт 10000 мод тарих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 5. 2015 оны 9-р сарын 23-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга Ж.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөн ажилласан. Өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг ажлын хэсэгт хүргүүллээ. 2015 ОНЫ 10 САРЫН 3-НААС 2015 ОНЫ 10 САРЫН 9-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар сумдад хийгдсэн ойн зурвас байгуулах, булаг шандны эхийг хамгаалах, энгийн бүсийн дэглэмийг тогтоох ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хүлээж авна. Мэдээ оруулсан : 2015-10-02 10:07:53
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.