Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ
  1. ХОНОГИЙН МЭДЭЭ

     Тус газар нь 2015 оны 9 сарын 19-нөөс 2015 оны 9 сарын 25-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Төгрөг, Шарга Алтай сумын нутагт иргэд хууль бусаар чонон хармаг түүж байгаа явдлыг таслан зогсоохоор мэргэжилтэн Б.Пүрэвдорж, Цагдаагийн хэлтэстэй хамтран газар дээр нь хяналт шалгалт хийн ажиллаж байна.
  2.  I Love Mongolia түншлэл 2015” төслийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол ШУ-ны яам, Татварын ерөнхий газартай хамтран аймаг, орон нутгийг сурталчлах зорилгоор телевиз, өдөр тутмын сонин, вэб сайт, сошиал медиа зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран аймгуудыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд “Иргэдээ сонсох өдөрлөгт оролцон аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, сурталчлах  арга хэмжээг зохион байгуулан оролцлоо.
  3. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Гэрэг интертаймент” студитэй хамтран цоохор ирвэс хүн хоёрын зөрчлийг харуулсан “Уулын эзэн” богино хэмжээний уран сайхны киног бүтээсэн. Уг киноны нээлтийг 2015 оны 9-р сарын 22-ны өдөр “Нутгийн удирдлагын ордон”-д хийн энэ киног 130 гаруй хүн үзэж сонирхлоо.

              4. 2015 оны 9-р сарын 23-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга Ж.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөн ажиллалаа. Өгсөн үүрэг даалгавар зөвлөмжийн мөрөөр  авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

              5. Аймгийн Аудитын газраас уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт үр дүнд аудит хийж байгаатай холбогдуулан аймагт олборлолт явуулж байгаа компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн ажлуудтай танилцан ажиллаж байна.

2015 ОНЫ 9 САРЫН 26-НААС 2015 ОНЫ 10 САРЫН 2-НЫ ХООРОНД ХИЙХ     

                                7  ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

           

  1. Байгаль  хамгаалах сарын аяны хүрээнд “Уулын эзэн” богино хэмжээний уран сайхны киног ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлнэ.
  2. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд хаврын мод тарих бэлтгэл ажлыг  хангуулан ажиллана.
  3. БОНХАЖЯ-аас байгаль хамгаалах намрын аяныг орон даяар 2015 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 28-ыг хүртлэх хугацаанд “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд тус газраас Тусгай хамгаалалтай газар нутгийн хмгаалалтын захиргаад, Сав газар, Ойн анги хамтран төлөвлөгөө боловсруулж байна

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-09-25 13:59:32
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.