Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2015” наадмыг анх удаа зохион байгууллаа.

          Говь–Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд  Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”- ыг түшиглэн “Элсний фестиваль- 2015” наадмыг  аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, “Уран тахилт” ХХК – ны ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран “2015 оны 07 сарын 19- 22 ны хооронд зохион байгууллаа.

Уг фестиваль нь гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой байсан бөгөөд Говь-Алтай аймагт анх удаа зохион байгуулагдсан  шинэлэг арга хэмжээ боллоо

Тус фестиваль нь нээлтийн ёслол, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спортын тэмцээнүүд, элсний спортын тэмцээнүүд, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын урлагийн тоглолт зэрэг амрагч, аялагчид, тамирчдын сонирхолыг татахуйц олон үйл ажиллагааг нэг дор багтаасан арга хэмжээ болсон юм. Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд, аялагчид 350 гаруй,  гадаадын аялагч 5 тус тус оролцсон.

Элсний спортын тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж нийт 148 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Элсний гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 7 багийн  34 хүн оролцож

1 –р байр Шарга сумын харъяат Ц.Баянбэрх, Б.Ууган- Эрдэнэ \эрэгтэй\

2 –р байр Баян- Уул сумын харъяат Р.Мандалсүрэн, У.Аригбөх \эрэгтэй\

3 –р байр Есөнбулаг сумын Б.Магнайбаяр, Б.Баянзул \эрэгтэй\

     1 –р байр Есөнбулаг сумын Д.Сосорбурам, Г.Ангаргамаа \эмэгтэй\

     2 –р байр Есөнбулаг сумын И.Солонго, Т.Дариймаа \эмэгтэй\

     3 –р байр Есөнбулаг сумын Д.Дэлгэрмаа, Ж.Энхцолмон \эмэгтэй\

Элсний марапонд эрэгтэй 12,  эмэгтэй 9 хүн оролцсоноос

1 –р байр Хөх морьт сумын Д.Бямбацогт \эрэгтэй\

      2–р байр Дарив сумын Д.Тулгабаатар \эрэгтэй\

      3 –р байр Хөх морьт сумын Ч.Баттулга \эрэгтэй\

     1 –р байр Есөнбулаг сумын Ж.Энхцолмон \эмэгтэй\

     2 –р байр Есөнбулаг сумын Т.Дариймаа \эмэгтэй\

                3–р байр Есөнбулаг сумын Т.Номин- Эрдэнэ \эмэгтэй\

 

Адуучин тэмцээнд нийт 44 хүн оролцсоноос

     1 –р байр Баян- Уул сумын адуучин Т.Бямбабаатар

        2 –р байр Баян- Уул сумын адуучин Ч.Бямбаа

        3 –р байр Жаргалан сумын адуучин Д.Элбэгжаргал

        Тусгай байр – Завхан аймгийн Алдархаан сумын Д.Чагдарсүрэн

Элсний сумод эрэгтэй 9, эмэгтэй 7 хүн оролцож  

 1 –р байр Хөх морьт сумын Г.Батмөнх \эрэгтэй\

 2 –р байр Баян- Уул сумын Д.Гаанадамба \эрэгтэй\

                 3 –р байр Хөх морьт сумын Д.Эрхэмбаяр \эрэгтэй\ 

1–р байр Жаргалан сумын Н.Отгонжаргал \эмэгтэй\

2–р байр Баян- Уул сумын Н.Эрдэнэчимэг \эмэгтэй\

           3–р байр Баян- Уул сумын Л.Баасандулам \эмэгтэй\

 

Морин поло тэмцээнд нийт 24 хүн буюу 6 баг оролцож

                  1 –р байр Завхан аймгийн Алдархаан сумын Холимог баг

2 –р байр Жаргалан сумын Бүрэн баг

  3 –р байр Баян- Уул сумын Алтанзээрд баг

 

тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэж ажиллахаар төлөвлөж байна.

 

 
 
Мэдээ оруулсан : 2015-08-13 09:49:34
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.