Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Мазаалай хамгаалах, сурталчилах аяныг амжилттай зохион байгуулсан эко клубуудын багш, сурагчдыг Ээж хайрхан ууланд аялууллаа

Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран "Мазаалай хамгаалах, сурталчилах сарын аян"-ы хүрээнд сургууль, хамт олон, сум, орон нутагтаа мазаалай баавгайн талаар сурталчилан таниулж, иргэд, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэн, нутаг орны нэрийн хуудас болсон уг амьтныг хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулан идэвхи санаачлагатай ажилласан Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн ч.Алтанзул багштай Ногоон дэнлүү, Баян-Уул сумын Ч.Сумхүү багштай Хүн ба байгаль эко клубуудын 3 багш, 14 сурагчийг байгалийн үзэсгэлэнт газрууд Ээж хайрхан уул, ГИДЦГ-ыг А хэсгийн хамгаалалтын захиргаатай танилцуулан аялууллаа

Багш, сурагчид Бурхан буудай уул, Улаан явар, Бигэр сумын Мод үржүүлгийн газар, Бигэр номун хааны хийдийн туурь, Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар, Хавтгай тэмээ үржүүлгийн төв, Говийн их дархан цаазат газрын Говийн ховор, модлог бутлаг ургамлын үржүүлгийн төв, Бигэр сумын Цагаан голын хүрхрээ зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцан  аялсан нь  нутаг орноороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэгдэл төрсөн, экоклубын сурагчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй ажил боллоо. 

Сургууль, хамт олныхоо дунд байгаль орчны талаар олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг сурагчид маань цаашид маш олон зүйлүүдийг хийх урам зоригтой ирлээ.

Мэдээ оруулсан : 2015-06-22 09:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.