Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Гаршуулсан хавтгай төллөж дууслаа

Говийн Их дархан цаазат газар 1987 оноос зэрлэг тэмээ хавтгайг хагас зэрлэг нөхцөлд гаршуулан үржүүлэх туршилтын ажлыг хийж эхэлжээ. Анх 20 орчим ботго барьсан бөгөөд анхны төлөө 1992 онд хүлээн авч байжээ.

Одоогийн байдлаар анх байгалиас барьж байсан ганцхан ботго үлдсэн бөгөөд бусад нь байгалийн жамаараа үхэж хорогджээ.

1991 онд барьж гаршуулж байсан Жижиг шар хочтой ингэ энэ хавар охин ботго гаргалаа. Ингэснээр хамгийн хөгшин насандаа буюу 24 насандаа ботголсон хавтгайн ингэ боллоо.

Мөн энэ жилийн нэг онцлог нь нэг жилд авсан ботгоныхоо тоогоор хамгийн өндөр жил болж 3 эр, 3 охин, нийт 6 ботго эсэн мэнд хүлээн авлаа.

Хавтгай тэмээ нь гэрийн тэмээтэй ижил жил өнжиж төллөдөг, үржлийн эрчим  удаан амьтан юм. 2015 оны 5 дугаар сар 5-ны өдрийн байдлаар дархан газрын дэргэдэх “Хавтгай үржүүлгийн төв”-д энэ хаврын ботготойгоо нийлээд 29 тооны зэрлэг тэмээ хагас гаршуулсан нөхцөлд амьдарч байна.

 

Мэдээ оруулсан : 2015-05-12 15:04:16
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.