Энэ хавар Алтайн өвөр говиор салхи шуурга ихтэй гандуухан хавар болж байна. Гэхдээ мазаалайнууд маань энэ бүхнийг үл ажран төрлөх нутагтаа тааваар идээшилж байна.
2015 оны 4 сарын сүүлээр мазаалайн судалгааны баг Атас Ингэс уулсаар ажиллан мазаалайн баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх ажил хийсэн. Энэ үеэр 2015 оны 5 сарын 1-ний өдөр Ингэс уулын өвөр Хөх хулс хэмээх газраас 3 настай эр баавгай барьжээ. Энэ баригдсан баавгай нь нас бие бүрэн гүйцээгүй боловч 70 кг жин татсан аврага амьтан байжээ. Үүнийг тухайн судалгааны багийг ахалж яваа Харри ренолдс:
2014 онд Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар мазаалайд 10 тн нэмэлт тэжээл бэлтгэх ажлыг санхүүжүүлсэн нь хахир өвлийн хүйтэн, хаврын хавсрага, шуургыг үл ажран онд мэнд тарган орох нөхцлийг бүрдүүлсэнд бид баяртай байна.
Цаашид энэхүү нэмэлт тэжээлийг тасалж болохгүйн дээр харин ч тэжээлийн чанар, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна.
2015 онд мөн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар мазаалайд биотехникийн арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна.
Мэдээ оруулсан : 2015-05-12 15:02:28