Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх нь сургалт зохион байгуулагдлаа

Аймгийн засаг даргын “БИДНИЙ –АЛТАЙ” хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, аймгийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх,  аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад зорилгоор “Говь-Алтай аймгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх нь” сургалтыг Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.  Сургалт байгаль орчин, аялал жуулчлалын газрын сургалтын танхимд болж  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах, Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч О.Одгэрэл нар нээлээ.

Тус сургалтанд Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчин уул уурхай, аялал жуулчлалын бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Бямбаа,  Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олон, жуулчны баазуудаас Монцульхир, Хүнхэр амралт аялал жуулчлалын цогцолбор, Эрээн нуур, Бяцхан төгөл  зочид буудлаас Алтай, Дуган, Замын тэнгэр, Залуур-Алтай, Тайгам тал, Амар-Алтай, Халиун, Од  сувилалаас Дүгнэн ХХК-ны  захирал, менежер, тогооч  мөн аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхол бүхий иргэд 25 хүн хамрагдлаа.

Мэдээ оруулсан : 2015-05-05 14:19:01
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.