БОНБҮнэлгээ хийлгэхэд шаардагдах бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, олгох хугацаа
-
Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /албан бичиг/
-
Эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан ТЭЗҮ, зураг төсөл
-
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан эсэх /газрын зөвшөөрөл, ТХГН-т байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/
-
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт
-
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан
-
Төсөл хэрэгжих орчны тойм зураг (топо, сансрын, кадастрын)
-
Тухайн сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт
-
Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
Уул уурхайн төслийн хувьд:
а.Дээр дурдсан бүх баримт бичгүүд
б. Тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/
в. XV лицензтэй бол хайгуулын ажлын батлагдсан тайлан, нөөц баталсан шийдвэр
г. MV лицензтэй бол эрх бүхийбайгууллагаар батлагдсан ТЭЗҮ, нөөц баталсан шийдвэр
д. БОНҮ-ний нэмэлт, тодотгол хийлгэх төслийн хувьд нөөцийн хөдөлгөөний тайлан
е. Төсөлтэй холбогдох зураг төсөл
-
Төсөлд ашиглах түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл г.м.
Олгох хугацаа: Материал хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт олгох ба шаардлагатай тохиолдолд 14 хоногийн хугацагаар нэг удаа сунгаж болно.
Мэдээ оруулсан : 2015-05-04 16:00:00