Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тус газраас 2015 оны 4 сарын 1-нээс 4 сарын 30-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна.Үүнд:

  1. “Эх дэлхийгээ хамгаалахын тулд бид бүгд хамтдаа” сарын аяны хүрээнд байгаль орчны салбарын ажилчид болон цаг уурын салбарын ажилчдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг УЦУОША-ны даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2015 оны 04-р сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэлэв. БОАЖГ, ХГЦНСГЗ, Сум дундын ойн анги болон УЦУОША-ны ажилчид бүрэн хамрагдан тус хуралд 8 илтгэлийг хэлэлцэж эхний 3 байрыг шалгарууллаа.

 “Говь-Алтай аймгийн агаарын температурын экстермал утгын өөрчлөлт” УЦУОШАлбаны инженер С.Мөнхжаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийн газрын доорхи усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл” Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Т.Оргилсайхан, “Говь-Алтай аймагт тохиолдсон цаг агаарын аюултай үзэгдлийн судалгаа” УЦУОШАлбаны инженер Т.Дэлгэрмаа, Б.Энхжаргал, “Загийн тарьцны өсөлтөнд хөрсний үзүүлэх нөлөөлөл” Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Баярбилэг, “Уур амьсгалын өөрчлөлтөнд тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн дасан зохицох асуудал” БОАЖГ-ы ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, “Алтай хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал цаашид нэмэгдүүлэх боломж”  БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Э.Булгантамир, “Уур амьсгалын өөрчлөлтийн Хяргас нуур, Завхан голын сав газрын усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Содмаа нар тус тус оролцож илтгэл тавьлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын 1 дүгээр байрыг Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Баярбилэг, 2 дугаар байрыг БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, 3 дугаар байрыг УЦУОШАлбаны инженер Т.Дэлгэрмаа, Б.Энхжаргал нар тус тус эзэллээ.

  1. АНУ-ын Азийн сан нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн 2 дугаар шатыг 2013 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд “Орон нутгийн түвшинд хариуцлагатай бичил уурхайг хэрэгжүүлэх хөшүүрэг, эсрэг тохиолдолд таслан зогсоох, хариуцлага тооцох арга замууд” сэдэвт бүсийн зөвлөгөөн 2015 оны 4 сарын 10-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдаж тус газрын дарга О.Одгэрэл оролцлоо.

БОНХАЖЯ-аас Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2015 оны 4 сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын төслийн хэлэлцүүлэг, “Орон нутгийн эдийн засгийн хөгжлийн бодлого” сэдэвт салбар хэлэлцүүлэг, “Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэл” уулзалт  зохион байгуулагдаж тус газрын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг оролцлоо.

  1. Аймгийн Татварын хэлтсээс татвар, төлбөр хураамж хураах эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын ажлын уялдааг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох замаар далд эдийн засгийг бууруулах, татварын бааз суурийг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах зорилгоор аймгийн холбогдох хэлтсүүдтэй хамтарсан уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг 2015 оны 4 сарын 20-нд  зохион байгуулахж тус газраас байгалийн нөөц ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал, хогийн хураамжийн өнөөгийн байдал, гарч буй хүндрэл, шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар мэргэжилтэн тус бүр мэдээлэл бэлтгэн хамтран оролцов.
  2. 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Тонхил, Дарив сумд 5 га талбайд ойн зурвас байгуулах, , “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Жаргалан, Тайшир, Баян-Уул сумдад 5 га талбайд ойн зурвас байгуулж ойжуулалт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх сумдад  аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдэд зар хүргэж тус ажилд 3-аас доошгүй төслийг шалгаруулж ирүүлэх албан бичгийг, мөн 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Есөнбулаг сумын  Баяншанд багийн  Шаврын  голын булгийн эх, Тонхил сумын Бүс уул багийн Хар чулуутын булгийн эх, Цээл сумын Дэрэстэй  багийн Холиохын булгийн эхийг хашиж хамгаалах, Дарив сумын Ихэсийн гол, Цээл сумын Цээл голд Усны тухай хуулийн дагуу голын захаас 200 метр зайд энгийн хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгжүүлэн загон татах ажлыг хийхээр  шийдвэрлэсэн бөгөөд дээрх сумдад аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдэд зар хүргэж ажил тус бүр дээр 3-аас доошгүй төслийг шалгаруулж ирүүлэх албан бичгийг тус тус хүргүүллээ.

 

 

Мэдээ оруулсан : 2015-05-04 16:12:25
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.