Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Тус газар нь 2015 оны 4 сарын 25-наас 2015 оны 5 сарын 1-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

  1. ХОНОГИЙН МЭДЭЭ

     Тус газар нь 2015 оны 4 сарын 25-наас 2015 оны 5 сарын 1-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1.  Говь-Алтай аймагт Англи улсын элчин сайд ажиллаж Англи улсын санхүүжилтээр хэрэгждэг төслүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцох уулзалтанд тус газрын дарга О.Одгэрэл оролцлоо.
  2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлийн үндэсний чуулганыг Улаанбаатар хотод 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх тухай саналыг боловсруулан хүргүүлэхээр иргэн, албан тушаалтан, нөхөрлөлүүдээс судалгаа авч нэгтгэн БОНХАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүллээ.

Тус газар нь Усны тухай хуульд заасан эрхийн хүрээнд унд ахуйн зориулалтаар худаг гаргах зөвшөөрөл, Сав газрын захиргаанаас гаргасан дүгнэлтийг үндэслэн хоногт 50-100 м3 ус ашиглахад зөвшөөрөл олгож гэрээ байгуулах эрхтэй байдаг. Аймагт хоногт 50-100 м3 ус ашигладаг ашиглагч байгууллагууд сав газрын захиргаанаас дүгнэлт гаргуулах ёстой бөгөөд одоогоор дүгнэлт гаргуулсан аж ахуй нэгж  байхгүй байна. Аймгийн хэмжээнд  ашиглагдаж байгаа худаг, унд ахуйн зориулалтаар гаргасан худгийн зөвшөөрөл авсан иргэдийн судалгааг гарган Аудитын газарт хүргүүллээ.

Мөн БОАЖГазар нь аймгийн нутаг дэвсгэрт ашиг олох зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын унд, ахуйн үйлчилгээнд ашигласан усны төлбөрийг төсөвт төвлөрүүлэх зорилгоор тогтоолын төсөл боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулахаар бэлтгэж байгаа бөгөөд тогтоолын төсөлд санал авах албан бичгийг ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хүргүүллээ.  

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн аж ахуй нэгж, шатахуун түгээх станцуудад 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус газарт 2015 оны 5 сарын 10-ны дотор ирүүлэх албан бичгийг хүргүүлээд байна.

     Тус газраас сумдын хогийн цэгийг тохижуулах, хог тээврийн үйл ажиллагааг сайжруулах, нийтийн их цэвэрлэгээг сум бүрт тогтмол хийлгэж эзэнгүй хог хаягдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгаварыг сумдад албажуулж хүргүүлэв.

  1. “Алтай хүдэр” ХХК нь  2014 оны ус ашиглуулах гэрээгээр хүлээсэн үүргээ 76% биелүүлсэн гэж үзэн цаашид ажил сайжруулах болзолтойгоор 2015 оны ус ашиглах гэрээг байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хүргүүллээ.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын улсын хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”  2015 оны 146 дугаар тушаал гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2015 оны 4 сарын 17-ны өдрийн А/136 дугаар захирамжаар томилсон бөгөөд сумдад “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”  өрнүүлэх албан бичгийг хүргүүлж, аймгийн албан байгууллагуудад мод тарих газрыг хувиарлан өгч, 2015 оны 5 сарын 1-ний өдрийн албан газрын дарга нарын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийлээ.
  3. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхол бүхий иргэд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой “Говь-Алтай аймгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх нь“ сэдэвт сургалт 2015 оны 5 сарын 1-нд БОАЖГ-т зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах, Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол “Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, орон нутгийн иргэдийг татан оролцуулах, хил дамнасан аялал жуулчлал”, “Аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх” сэдвээр, БОАЖГ-ын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзмаа “Аялал жуулчлалын салбарт хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээ” сэдвээр, мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлууд” сэдвээр, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Г.Золзаяа “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуйн халдвар хамгаалал” сэдвээр, мэргэжилтэн Ч.Батцэцэг “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын хоолны чанар, аюулгүй байдал эрүүл ахуй” сэдвээр, Эрээн нуур аялал жуулчлалын баазын захирал Ж.Гантогтох “Аялал жуулчлалын бизнес эрхлэхэд тулгарч буй асуудал” сэдвээр, Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Наранчимэг “Стандарт бидний амьдрал” сэдвээр тус тус мэдээлэл хийн оролцож байна.

 

2015 ОНЫ 5 САРЫН 2-НООС 2015 ОНЫ 5 САРЫН 8-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

  1. БОНХАЖЯ, Нөхөрлөлүүдийн холбоодын 2015 оны 5 сарын 15-нд хамтран зохион байгуулах “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийн судалгаа, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж буй нөхөрлөлүүдийн танилцуулгыг бэлтгэн БОНХАЖЯ-нд хүргүүлнэ.
  2. Тус газраас 2015 оны 5 сарын 9-нд бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд аймгийн албан байгууллага, аж ахуй нэгж иргэдэд  мод тарих аргачлалаар сургалт, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
  3. Аймгийн бахархалт амьтан мазаалайг ард иргэд, хүүхэд багачуудын дунд сурталчлах, танин мэдүүлэх зорилготой уралдааны удирдамжийг боловсруулан батлуулж сумдад хүргүүлнэ.

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-05-04 16:06:10
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.