Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС (MONGOLIA INTERNATIONAL TOURISM МART-2015) ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

  Аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүрийн 3 сард зохион байгуулагддаг “Mongolia ITM-2015” (Mongolia International Tourism Мart-2015) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгаас Байгаль орчин, аялал  “Mongolia ITM-2015”-д “Говь-Алтай аймаг-Засагт ханы гал голомт” уриатайгаар оролцож байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт  зүйлс, үзмэрүүдийн талаар сурталчилан аймгийн аялал жуулчлалын нөөц, аялал жуулчлалын маршрут болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчилан ажиллаа. Бидний үйл ажиллагаатай танилцахаар ирсэн эрдэмтэн судлаачид, оюутнууд,  иргэд, аялагчид, зочид төлөөлөгч нарт аймгийн аялалын маршрут, 2015 онд зохиогдох эвент арга хэмжээ, аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг танилцуулан  гарын авлага материалаа тараан, хүнсний бренд бүтээгдэхүүнээс амтлууллаа. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аялалын хэрэгсэл ханган нийлүүлэгч, ноос ноолуур, гар урлалын компаниуд болон дуу бүжгийн чуулга, музей зэрэг 153 аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцож нийт 3000 гаруй хүн ирж сонирхсон тоо гарсан байна

Мэдээ оруулсан : 2015-04-03 14:02:07
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.