Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

           “Эх дэлхийгээ хамгаалахын тулд бид бүгд хамтдаа” сарын аяны хүрээнд байгаль орчны салбарын ажилчид болон цаг уурын салбарын ажилчдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг УЦУОША-ны даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2015 оны 04-р сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

           Хурлын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэллээ. БОАЖГ, ХГЦНСГЗ, Сум дундын ойн анги болон УЦУОША-ны ажилчид бүрэн хамрагдлаа.

         “Говь-Алтай аймгийн агаарын температурын экстермал утгын өөрчлөлт” УЦУОШАлбаны инженер С.Мөнхжаргал

        “Уур амьсгалын өөрчлөлтийн газрын доорхи усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл” Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Т.Оргилсайхан

       “Говь-Алтай аймагт тохиолдсон цаг агаарын аюултай үзэгдлийн судалгаа” УЦУОШАлбаны инженер Т.Дэлгэрмаа, Б.Энхжаргал

      “Загийн тарьцны өсөлтөнд хөрсний үзүүлэх нөлөөлөл” Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Баярбилэг

     “Уур амьсгалын өөрчлөлтөнд тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн дасан зохицох асуудал” БОАЖГ-ы ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг

    “Алтай хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал цаашид нэмэгдүүлэх боломж”  БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг,

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Э.Булгантамир

      “Уур амьсгалын өөрчлөлтийн Хяргас нуур, Завхан голын сав газрын усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл” БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Содмаа

шүүгчид Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга Л.Түвд, УЦУОША-ны дарга Н.Алтантуяа,

АШУИС-н харьяа Говь-Алтай аймаг дах салбар сургуулийн захирал н.Банзайгааяа

Тус хуралд 8 илтгэлийг хэлэлцэж эхний 3 байрыг шалгарууллаа.

Мэдээ оруулсан : 2015-04-03 10:38:21
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.