Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Сургуулийн сурагчидтай уулзалт зохион байгуулав

Жил бүрийн 3  дугаар сард Байгалийн амьтан ургамлын өдөр, Ойн өдөр, Усны өдөр, Цаг уурын өдөр, Эх дэлхийн цаг зэрэг  тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ.

Энэ жил аймгийн байгаль орчны салбарын байгууллагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги хамтран “Эх дэлхийгээ аврахын тулд бид хамтдаа” уриан дор сарын аян өрнүүлж иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн I, II, III дугаар сургууль, Хантайшир эрдэм цогцолбор сургууль, МСҮТөвийн нийт 430 гаруй сурагчдад уулзалт ярилцлага хийж Байгаль хамгаалал, Тогвортой хөгжил, Хувь хүний хандлагын талаар мэдээлэл хийлээ. Мөн сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээнүүдийг явуулж идэвхитэй оролцсон сурагчдыг урамшууллаа.

Мэдээ оруулсан : 2015-03-26 11:33:51
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.