Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

            1992 онд болсон “Байгаль орчин ба Хөгжил” Нэгдсэн Үндэсний Байгууллагын Чуулганаас анх цэнгэг усны өдрийг тэмдэглэж байх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ.

           Улмаар 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс цэвэр усны хомсдолд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах талаар улс орнуудад уриалан жил бүрийн 3-р сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон албан ёсоор зарлаж  анх тэмдэглэсэн байна.

 Үүнээс хойш олон улс орнууд дээрхи арга хэмжээнд нэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ.

            НҮБ-аас 2015 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласан. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан иргэд, сургуулийн сурагчид, ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын дунд олон ажлуудыг Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаадтай хамтран зохион байгууллаа. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт гар зургийн уралдаанд 29 бүтээл ирсэнээс 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ц.Бат-Оргил, 1 дүгээр сургуулийн  11ё ангийн сурагч Н.Шаарийбуу, Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль 9а ангийн сурагч Т.Ууганбадрал  нар эхний 3 байр эзэлж,  Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль 9б ангийн сурагч Г.Аздалай, Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль 9а ангийн сурагч Б.Лүмсүрэн нар тусгай байр эзэллээ.
  • Бага ангийн сурагчдын дунд  зарласан “Усаа хайрлая” гар зургийн уралдаанд 58 бүтээл ирсэнээс Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн 6а ангийн сурагч М.Билгүүн, 1-р сургуулийн 5д ангийн сурагч Б.Дөлгөөн, 1-р сургуулийн 7б ангийн сурагч Б.Хишигбаяр  нар эхний 3 байр эзэлж, 3-р сургуулийн 3б ангийн сурагч Д.Баянжаргал, 1-р сургуулийн 4г ангийн сурагч Б.Орхон, 1-р сургуулийн 3д ангийн сурагч Б.Мичидмаа, 3-р сургуулийн 4б ангийн сурагч М.Төгөлдөрбаяр, 3-р сургуулийн 7б ангийн сурагч Н.Цасчихэр, 2-р сургуулийн 7в ангийн сурагч Х.Нямбаяр, 3-р сургуулийн 7б ангийн сурагч А.Номинтуул нар тусгай байрыг эзэллээ.
  • Дунд ангийн сурагчдын дунд зарласан “Ус ба хөгжил” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд  нийт 29 эссе ирснээс 2-р сургуулийн 11в ангийн сурагч  Э.Чанцалмаа, 1-р сургуулийн 6г ангийн сурагч Н.Золжаргал,   3-р сургуулийн 7а ангийн сурагч  М.Булгансор нар эхний 3 байр эзэлж,  3-р сургуулийн 12а ангийн сурагч Б. Дөлгөөнтуяа, МСҮТ-ийн 1 курсын оюутан Б. Алтангадас, 2-р сургуулийн 10б ангийн сурагч  Г. Баярмаа тусгай байрыг эзэллээ.
  • “Усны үнэ цэнэ“ сэдэвт дэвжээ тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТөвийн ахлах ангийн сурагчдын нийт  5  баг оролцож орон нутгийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөц, түүний зохисгүй хэрэглээ, чанарын асуудал усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх санал, санаачлага гарган өрсөлдөж 1 дүгээр сургуулийн “Хар цагаан“  баг I байр,  3 дугаар сургуулийн “Амьдрал” баг II  байр, 2 дугаар сургуулийн   “Чандмань эрдэнэ“  баг   III  байр тус тус эзлэлээ .
  • “Усны зүй зохистой хэрэглээ” тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлгийг  Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, “Тайшир-Гуулин УЦС” ХХК, Ундарга-Алтай ОНӨААТҮГ,  Алтай-Эрүүл ус ОНӨААТҮГ–уудтай хамтран Есөнбулаг сумын ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын дунд зохион байгууллаа.

          Усны нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх боломжийг танилцуулан, шинэ санал санаачлагыг ярилцан, санал шүүмжлэлийг тусган хэлэлцүүлгээс зөвлөмж гаргах нь гол зорилго байлаа.

            Гэвч ус ашиглан үйл ажиллагаа явуулдаг  аж ахуй нэгжүүд болох үйлдвэрүүд, халуун усны газар, машин угаалгын газрууд  хүрэлцэн ирээгүй нь харамсалтай, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн  17 аж ахуй нэгж, албан байгууллагын дарга, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлье.

             Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй байгалийн баялаг билээ. Өдөр ирэх тусам дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цэвэр усны нөөц багасаж хүний хэрэглээ хурдацтай өсөж байгаа энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол усны хомсдолд орох аюул нүүрлэж байна.

Алтайчуудаа “ЦЭНХЭР  АЛТ” болох  “ЦЭВЭР УСАА” хайрлан хамгаалцгаая.

 

“Усны үнэ цэнэ“ сэдэвт дэвжээ тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТөвийн ахлах ангийн сурагчдын нийт  5  баг оролцлоо.

 

Дунд ангийн сурагчдын дунд зарласан “Ус ба хөгжил” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчид

 

Бага ангийн сурагчдын дунд  зарласан “Усаа хайрлая” гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүд

 

“Усны зүй зохистой хэрэглээ” тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлэг

 

Мэдээ оруулсан : 2015-03-25 16:48:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.