Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“УСНЫ ЗҮЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1992 онд болсон “Байгаль орчин ба Хөгжил” Нэгдсэн Үндэсний Байгууллагын Чуулганаас анх цэнгэг усны өдрийг тэмдэглэж байх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ.

           Улмаар 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс цэвэр усны хомсдолд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах талаар улс орнуудад уриалан жил бүрийн 3-р сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон албан ёсоор зарлаж, хамгийн анх тэмдэглэсэн байна. Үүнээс хойш олон улс орон энэ арга хэмжээнд нэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ.

 2015 оныг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. энэ ажлын хүрэнд  “Усны зүй зохистой хэрэглээ” тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлгийг  Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, “Тайшир-Гуулин УЦС” ХХК, Ундарга-Алтай ОНӨААТҮГ,  Алтай-Эрүүл ус ОНӨААТҮГ –уудтай хамтан Есөнбулаг сумын ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын дунд зохион байгууллаа.

          Усны нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх боломжийг танилцуулан, шинэ санал санаачлагыг ярилцан, санал шүүмжлэлийг тусган хэлэлцүүлгээс зөвлөмж гарган хэлэлцэх нь гол зорилго байлаа.

            Гэв ч ус ашиглан үйл ажиллагаа явулдаг  ААН, албан байгууллага, халуун ус, машин угаалгын газрууд  хүрэлцэн ирээгүй нь харамсалтай. мөн бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн  ААН, албан байгууллага дарга, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлмээр байна.

“Зөв л амьдрах юмсан үр минь үлдэх хорвоо” гэсэн энэ үгийг та бүхэн хаа нэгтэйгээс олонтоо уншиж л байсан байх. Бид аминаас тасарсан амь болох үр хүүхдүүддээ барж идэхгүй хөрөнгө өвлүүлэн үлдээх гэж хичээхийн оронд “Цэнхэр алт” болсон цэвэр усыг өвлүүлэн үлдээхийг хичээх ёстой юм болов уу.

 

 

 

 

         

Мэдээ оруулсан : 2015-03-24 10:47:13
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.