Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэн хамгаалалтыг сайжруулсан ажил хүлээж авах тухай

        Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэн хамгаалалтыг сайжруулах зорилгоор байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гадаргын ус унд ахуйдаа хэрэглэдэг сумдаас нэн шаардлагатай Тайшир сумын Завхан гол, Тонхил сумын Зүйлийн гол, Халиун сумын Халиун голд энгийн хамгаалалын бүс тогтоож, тэмдэгжүүлэн загон татах ажлыг гүйцэтгэлд газрын даргын 2014 оны А/276 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг мэргэжилтэн Б.Золжаргалаас бусад гишүүд дээрх 3 сумд 2014 оны 09 дүгээр сарын 26 - 29 өдрүүдэд  Халиун, Тонхил сумдад, 11 дүгээр сарын 14-15 өдөрүүдэд Тайшир сумд  ажиллалаа.

        Уг ажлыг “Эрхэм таван оргил” хоршоо багцаар нь гүйцэтгсэн Тонхил сумын Зүйлийн голд чулуугаар 20-50 см өндөртэй загон татах байсан боловч Зүйлийн гол өвөл их хэмжээгээр тэлж хөлддөг тогтмол нэг газраар гол гатлах боломжгүй байдаг тул 20-50 см өндөртэй загон татах юм бол гол гатлахад хүндрэл учирна гэсэн Засаг дарга болон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзсэний үндсэн дээр 3 км газарт чулуугаар гортиг татаж, нөлөөлөд өртдөг 3 хэсэг газарт техникийн тодорхойлолтонд заасны дагуу 1х1.5 хэмжээтэй төмөр  материалаар хийсэн самбар 3 ш хийж байршуулсан байна.

         Халиун сумын Халиун голын нөлөөлөлд өртдөг хэсгүүдэд сумын Засаг даргын саналыг үндсэн Трактор ашиглан 20-50 см гүнтэй шуудууг голруу ордог 2 салаа замыг хаан 2 км газарт загон татаж  сумын төвийн хойт талын 1 км газарт чулуугаар гортиг татан, нөлөөлөд өртдөг 3 хэсэг газарт техникийн тодорхойлолтонд заасны дагуу 1х1.5 хэмжээтэй төмөр материалаар хийсэн самбар 3 ш хийж байршуулсан байна.

        Тайшир сумын Завхан голын нөлөөлөлд өртдөг хэсгүүдэд Сумын Байгаль хамгаалагчийн саналыг үндэслэн 20-50 см гүнтэй загоныг байгалийн чулуу ашиглан татаж нөлөөлөд өртдөг 3 хэсэг газарт техникийн тодорхойлолтонд заасны дагуу 1х1.5 хэмжээтэй төмөр материалаар хийсэн самбар 3 ш хийж байршуулсан байна.

        Ажлын хэсгийн зүгээс дээрхи ажлуудыг чанартай сайн гүйцэтгэсэн гэж үзэн 90 хувьтай дүгнэн хүлээн авч үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв.        

 

 

     

 

 

 

      

Мэдээ оруулсан : 2015-03-04 10:42:38
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.