Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Булаг шандны эхийг хашиж хамгааласан ажил хүлээж авсан тухай

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар  Дарив, Жаргалан, Тайшир, Чандмань, Бигэр сумуудад тус бүр нэг, нийт 5 булаг шандны эхийг хамгаалж тохижуулахаар шийдвэрлэн гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулан ажлын явцын хяналтыг тогтмол хийн аймгийн Засаг даргын 2014 оны А/488 тоот захирамжаар томилогдсон булаг шандны эхийг хашиж, хамгаалсан ажилд үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Билэгсайханаас бусад гишүүд дээрх 5 сумд 2014 оны 10 дугаар сарын 15-19 хооронд ажиллалаа.   

                 Уг   ажилд   Дарив   сумын  Дөрөвдүгээр   багийн   Майхны   эхний  булгийг “Баянбургас” байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл хамгаалахдаа техникийн тодорхойлолт, гэрээнд заасны дагуу материал ашиглан гүйцэтгэсэн боловч хамгаалалтын торны 2 талыг угольник төмрөөр эмжиж 2 талыг эмжилгүй шон дээрээ гагнасан, ус булаг шандны эхийг хайрлан хамгаалах талаар санамж мэдээлэл  бүхий  самбар зэргийг хийгээгүй байсанд 70 хувь.

Тайшир сумын Хуримт  багийн Хуримтын эх булгийг  ”Номгон” байгаль хамгаалах нөхөрлөл гүйцэтгэхдээ техникийн тодорхойлолтын дагуу чанартай сайн гүйцэтгэж олон эхтэй Хуримтын булгийн 2 эхийг нь хашиж хамгаалсан боловч ус булаг шандын эхийг хайрлан хамгаалах санамж мэдээлэл бүхий самбар байрлуулаагүй  байсаныг самбар байрлуулахыг  зөвлөн 90 хувь

 Жаргалан сумын Тээл багийн Шонхорын булгийн эхийг “Зөв эргүүлэг малчдын холбоо” ТББ гүйцэтгэж техникийн тодорхойлолт, гэрээнд заасны дагуу чанартай материал ашиглан гүйцэтгэсэн боловч  шон тор хоорондын бэхэлгээ муу хийсэн, ус булаг шандын эхийг хайрлан хамгаалах санамж мэдээлэл бүхий самбар байрлуулаагүй зэрэг дутуу хийсэн ажлыг дахин хийлгэн сумын БОХУБ, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөхийг даалган 80 хувь.

Чандмань сумын 3 дугаар багийн Талын шанд  булгийн эхийг “Булгийн эх” бүлэг  хамгаалахдаа техникийн тодорхойлолтонд заасны дагуу бетонин шон ашиглан гүйцэтгэсэн боловч хамгаалалтын төмөр торыг угольник төмрөөр бэхлээгүй нь техникийн тодорхойлолт, гэрээний дагуу  хийгдээгүй чанаргүй муу хийгдсэн гэж үзэн төмөр тороо угольник төмрөөр эмжиж сумд хүлээлэн өгхийг зөвөлсөнд заасан хугацаанд дахин гүйцэтгэн тайлан болон зургаа ирүүлсэнийг хянан үзэж 70 хувь.

Дээрх 4 булгийн эхийг хашиж хамгаалсан ажлыг гүйцэтгэгчдэд үлдэгдэл санхүүжилтийг 100 хувь олгохоор шийдвэрлэсэн болно. 

  Бигэр сумын Нэгдүгээр багийн Гозгорын булгийн эхийг “Гозгорынхон” малчны бүлэг гүйцэтгэсэн техникийн тодорхойлолтонд заасны дагуу бетонин шон ашиглан гүйцэтгэсэн боловч хамгаалалтын төмөр торыг угольник төмрөөр бэхлээгүй нь шаардлага хангахгүй байна гэж үзэн дахин хийлгэхээр гүйцэтгэгч нарт холбогдолтой дутуу хийсэн ажлуудыг хийх талаар үүрэг даалгаварыг ажлын хэсгийн зүгээс өгсөнд гүйцэтгэгч дахин хийхдээ шаардлага хангахааргүй гүйцэтгэсэн тул өмнө олгосон санхүүжилт болох 1 сая –д тухайн булгийн гүйцэтгэлийг  үнлэн 50 хувьтай дүгнэн хүлээн авч үлдэгдэл санхүүжилт болох 1 сая төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэв           

          Жаргалан сумын Шонхорын булгийн эхийг хамгаалсан байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайшир сумын Хуримтын  булгийн 2 эхийг хамгаалсан байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

Дарив сумын Майхны эхний булгийг хамгаалсан байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чандмань сумын Талын шанд булгийн эхийг хамгаалсан байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бигэр сумын Гозгорын булгийн эхийг хамгаалсан байдал

 

 

 

 

 

                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-03-03 18:10:37
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.