Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр

2014 оноос эхлэн жил бүрийн гурав дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан. Өдгөө уг өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулшгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас дэлхийн улс оронд амьтан ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн тэргүүлэх үүрэг нь байгалийн амьтан, ургамлын олон улсын худалдааг зохицуулснаар амьтан, ургамлыг устах аюулаас аврах баталгаа юм.


 

Мэдээ оруулсан : 2015-03-03 11:16:02
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.