Монгол түмэндээ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчиддаа ХVII жарны Тийн ялгуусан хэмээх модон морь жил мордож Галзууруулагч хэмээх модон хонь морилон ирж буй сар шинийн мэндийг Алтай нутгийн нийт ард түмэндээ дэвшүүлж, хотол түмнээрээ энх мэнд, элбэг дэлбэг сайхан шинэлэхийг хүсэн мэндчилж байна.
Монгол түмэн маань эртний сайхан уламжлалаа дагаж, аманд нь амар мэнд бялхаж, атганд нь азын дөрвөн бэрх багтаж, айл гэрт тань инээд хөөр цалгиж бэлэг дэмбэрэлийн ерөөл дүүрэн, өтгөс буурлаа хүндлэн, галын бурхан, байгаль дэлхийгээ баярлуулж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга О.Одгэрэл
Мэдээ оруулсан : 2015-02-18 15:17:49