Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015.01.31-ээс 2015.02.06-ны өдрүүдэд гүйцэтгэсэн ажлын мэдээ

     Тус газар нь 2015 оны 1 сарын 31-нээс 2015 оны 02 сарын 6-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 2 сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдан тус газрын дарга О.Одгэрэл оролцлоо.  Мөн Монгол улсын хог хаягдлын менежмент, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор “төрийн албан хаагчдыг чадавхижуулах” сургалтыг 2015 оны 2 сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдан тус газрын орчны бохирдол, байгалийн гамшиг, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Хандармаа оролцлоо.
  1.  2015 онд ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөөний санал, орон нутгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үйлчлүүлэгчдээс авч буй төлбөр хураамжийн мэдээллийг тус тус хүргүүллээ.
  2. “Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн,эрүүл амьдралын хэв маяг” уриан дор  Алтайн жавар-2015 мөсний баярыг Биеийн тамир, спортын газартай хамтран  2015 оны 01 сарын 31-нд Есөнбулаг сум Олон нуурт зохион байгууллаа. Байгаль орчны тэнцвэр  алдагдаж хүний эрүүл мэндэд нөлөөлөх элдэв өвчин эмгэгийг цэвэр агаар идэвтэй хөдөлгөөнөөр эмчилдэг болсон энэ үед  Алтайчууд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж нэгэн өдрийг хөгжөөнтэй байр хөөртэй өнгөрөөлөө. Тус арга хэмжээнд 28 байгууллагын 520 орчим хүн хамрагдаж  цэвэр агаар-байгальд ээлтэй аялалын талаар  албан   байгууллгын мэндчилгээ, мөсний шагай,  буухиа уралдаан,  олс таталт, алтан хонх тэмцээн,  мөсний  бүжиг гэсэн 6 төрлийн тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.  Тэмцээний нийлбэр дүнгээр   1 байрыг  Аймгийн ЗДТГ, 2 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын газар, 3 дугаар байрыг 1-р цэцэрлэг тус тус  эзлэлээ.
  1. Тус газрын нягтлан бодогч А.Энх-Амгалан  2015 оны 2 дугаар сарын 03-нд байгууллагын ажилтан хаагчдад 01 дүгээр сарын байгууллагын төсвийн тайланг хэлэлцүүлэв.
  2. Цогт сумын Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн барилгад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж өгөхийг хүссэн өргөдөл  ирүүлснийг хүлээн авч 2015 оны 2 сарын 06-ны өдрийн №2015/03-№2015/04 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж  үзэн хариуг хүргүүллээ.
  3. БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газраас Е tech ХХК-тай хамтран  аялал жуулчлалын гол бүс нутгуудын зураглалыг 360 градусаар дүрсжүүлэн авч Google street view-д оруулах төслийг энэ онд хэрэгжүүлэхтэй холбогдон тус аймгаас Google street view-д оруулах шаардлагатай Сутай хайрхан уул, Ээж хайрхан уул, Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг, Хасагт хайрхан уулын цогцолбор газар-Хүнхэр, Монгол элсний байгалийн цогцолбор газар-Эрээн нуур, Гэгээн нуурын цогцолбор газар, Бигэрийн таван элс, Бурхан буудай уулын нөөц газруудын мэдээллийг хүргүүллээ.
Мэдээ оруулсан : 2015-02-09 12:19:47
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.