Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Алтайн жавар 2015 арга хэмжээг зохион байгууллаа

“Цэвэр агаар- Идэвхитэй хөдөлгөөн,эрүүл амьдралын хэв маяг” уриан дор  Алтайн жавар-2015 мөсний баярыг Биеийн тамир, спортын газартай хамтран  2015 оны 01 сарын 31-нд Есөнбулаг сум Олон нуурт зохион байгууллаа. Байгаль орчны тэнцвэр  алдагдаж хүний эрүүл мэндэд нөлөөлөх элдэв өвчин эмгэгийг цэвэр агаар идэвтэй хөдөлгөөнөөр эмчилдэг болсон энэ үед  Алтайчууд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж нэгэн өдрийг хөгжөөнтэй байр хөөртэй өнгөрөөлөө. Тус арга хэмжээнд 28 байгууллагын 520 орчим хүн хамрагдаж  цэвэр агаар-байгальд ээлтэй аялалын талаар  албан   байгууллгын мэндчилгээ, мөсний шагай,  буухиа уралдаан,  олс таталт, алтан хонх тэмцээн,  мөсний  бүжиг гэсэн 6 төрлийн тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.  Тэмцээний нийлбэр дүнгээр:

  1. Аймгийн ЗДТГ
  2. Мэргэжлийн хяналтын газар
  3. 1-р цэцэрлэг тус тус байр эзлэлээ.

 

Мэдээ оруулсан : 2015-02-04 17:07:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.