Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

 

 

  1. Тус газраас “Ус үндэсний хөтөлбөр”-ийн биелэлтийг 2014 оны жилийн эцсийн байдлаар гарган 2015 оны 1 сарын 26-ны өдрийн №25 албан бичгээр БОНХАЖЯ-ы Газар зохон байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын судалгааг гарган 2015 оны 1 сарын 28-ны өдрийн №26 албан бичгээр Прокурорын газарт тус тус хүргүүлэв.
  2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчилан зохион байгуулах үйл хэрэгт өндөр үр бүтээлтэй ажиллаж буй Есөнбулаг сумын байгаль хамгаалагч Э.Энхбаатарыг 2014 оны аймгийн  Хөдөлмөрийн аваргад тодорхойлон холбогдох материалыг Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлэв.
  3. Агентлаг, албан байгууллагуудад хууль бусаар загас агнахыг анхааруулж хориглосон албан бичгийг хүргүүллээ.
  4. Сум, орон нутагт ашигт малтмал эрж, хайхдаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч бүртгүүлдэггүй, хайгуулын талбай байрших сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийн тайланг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлдэггүй, сумын төрийн сангийн дэргэдэх тусгай дансанд байрших байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны 50 хувьтай тэнцэх мөнгийг холбогдох журмын дагуу зарцуулахгүй байгаа нь ажлын уялдаа холбоо сул байгааг илэрхийлж байгаа бөгөөд цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулан дээрх хуулийн заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллах зөвлөмжийг сумдын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчдад албан бичгээр хүргүүллээ.

            Аялалын тур  оператор, компаниудад Засаг даргын орлогч Д.Чинзоригоор баталгаажуулан хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлэв.

Мөн тус аймагт 2015 онд Төрийн тахилгат Сутай хайрхан уулын  тахилга,  Их говийн Тэмээний баяр-2015,  Эрээн нуурын  Элсний фестивал,  Ээж ууланд зохиогдох “Ээжийн элбэрэл” бясалгагчдын аялал, Тайгам нуур, Эрээн нуур, Гэгээн нууранд  Шувуу судлаачдын аялал, Хасагт хайрхан уулын  дархан цаазат газар Цэцэг ажиглах аялалууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээний үеэр   угсаатны зан үйлийг  сонирхуулах /эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан  идээ боловсруулах, морин  болон тэмээн аялал хийх/ боломжит иргэдийн судалгааг Жаргалан, Тайшир, Цогт, Тонхил, Шарга сумдаас авахаар албан бичиг явууллаа.

  1. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэстэй 2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.
  2. Есөнбулаг сумын Харзат багийн иргэн Т.Пүрэвдорж нь Харзат багийн Ган-Өргөөгийн 6-1 тоотод байрлах 12 айлын орон сууцны уурын зууханд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж өгөхийг хүссэн өргөдөл  ирүүлснийг хүлээн авч 2015 оны 1 сарын 27-ны өдрийн №2015/02 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж  үзэн хариуг хүргүүллээ.
  3. Биеийн тамир, спортын газартай хамтран 2015 он 1 сарын 31-ний өдөр “Цэвэр агаар-идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг” уриан дор зохион байгуулж буй “Алтайн жавар-2015” арга хэмжээг зохион байгуулахаар  төлөвлөн албан байгууллага, аж ахуй нэгжид тус арга хэмжээний удирдамжийг хүргүүлээд байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТУС ГАЗРЫН 2015 ОНЫ 1 САРЫН 31-НЭЭС 2015 ОНЫ 2 САРЫН 6-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 2 сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд тус газрын дарга О.Одгэрэл оролцоно.
  2. Монгол улсын Хог хаягдлын менежмент, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор “төрийн албан хаагчдыг чадавхижуулах” сургалтыг 2015 оны 2 сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус газрын орчны бохирдол, байгалийн гамшиг, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Хандармаа оролцоно.
  3. Байгууллагын  архивт 2014 оны баримт шилжүүлэн өгөх хуваарийн дагуу нярав Б.Энхмөнх баримт хүлээн авсан картын дагуу бүртгэл үйлдэн байгууллагын архивт шилжүүлнэ.
  4. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтанд баримт сонгох болон шилжүүлэхэд бэлтгэх ажлыг  зохион байгуулах байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссыг шинэчлэн байгуулна.
  5. ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2015 онд зохион байгуулах сургалт, семинар, хяналт шалгалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гарган хүргүүлнэ.
  6. Мэргэжилтнүүд хариуцсан ажлын чиглэл тус бүрээр 2010-2014 оны судалгааг гарган Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлнэ.

 

 

МЭДЭЭ БИЧСЭН:

         БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН                     Б.ГАНШИРНЭН

 

ХЯНАСАН:

                               ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

                    ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                          О.ОДГЭРЭЛ

 

 

Мэдээ оруулсан : 2015-01-30 12:52:04
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.