Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
1-р сарын мэдээ

  

 

  1. Тус газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Засаг даргын тамгын газарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар гарган Төрийн захиргаа удирдлагын хэлтэст тус тус хүргүүллээ.

     Төсвийн ерөнхийлөн захирагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн талаар 2015 онд байгуулах гэрээнд тусгах саналыг боловсруулан БОНХАЖЯ-ы Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газарт хүргүүллээ.

     Аймгийн хэмжээнд 2014 онд гаргасан ус ашиглуулах дүгнэлтүүдийг хянуулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт 2015 оны 1 сарын 14-ний өдрийн №12 албан бичгээр тус тус хүргүүллээ.

  1. Тус газраас 2015 оны 1 сарны 14-ний өдөр Тайшир сумын Гэгээн нуурт тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хууль бус загас агнуурын эргүүл, хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад УНЗ 93-57 дугаартай автомашинтай 3 иргэн загасчилж байсныг саатуулж, засаг барих хэрэгсэл болон барьсан загасыг хураан авлаа. Мөн Гуулин тосгоноос загас барихаар фургон машинтай 4 иргэнийг явж байсныг замд нь саатуулж анхааруулах арга хэмжээ авч  буцаан явуулсан. Мөн Тайшир сумын урд тал болон Гуулингийн тал орчмоор цагаан зээр өвөлжиж байгаатай тааралдлаа.
  2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолоор өөрчлөн найруулалт хийж аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар А/10 захирамжаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Байгаль орчны газар”-ыг “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж 1 сарын 20-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж эхлэлээ.
  3. Аймгийн Засаг даргын 2015 оны 1 сарын 16-ны өдрийн  дугаар А/07 захирамжаар Алтай хотын нам даралтын зуухаар халаалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд үзлэг шалгалт хийх ажлын хэсэг 2015 оны 1 сарын 19-өөс 1 сарын 21-ний өдөр ажиллаж уурын зуухнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх, янданд утааны шүүлтүүр тавих, үнс хог хаягдлын цэгтэй болох  шаардлагыг тавьсан. Мөн 2015 оны 1 сарын 16-ны өдөр Есөнбулаг сумын албан байгууллагуудын ойр орчмын хог хаягдлын цэвэрлүүлж хяналт тавьж ажиллалаа.
  4. Аялалын тур  оператор, компаниудад Засаг даргын орлогч Д.Чинзоригоор баталгаажуулан хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлэв.

    Мөн тус аймагт 2015 онд Төрийн тахилгат Сутай хайрхан уулын  тахилга,  Их говийн Тэмээний баяр-2015,  Эрээн нуурын  Элсний фестивал,  Ээж ууланд зохиогдох “Ээжийн элбэрэл” бясалгагчдын аялал, Тайгам нуур, Эрээн нуур, Гэгээн нууранд  Шувуу судлаачдын аялал, Хасагт хайрхан уулын  дархан цаазат газар Цэцэг ажиглах аялалууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээний үеэр   угсаатны зан үйлийг  сонирхуулах /эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан  идээ боловсруулах, морин  болон тэмээн аялал хийх/ боломжит иргэдийн судалгааг Жаргалан, Тайшир, Цогт, Тонхил, Шарга сумдаас авахаар албан бичиг явууллаа.

 

 

МЭДЭЭ БИЧСЭН:

         БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН                     Б.ГАНШИРНЭН

 

ХЯНАСАН:

                               ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

                    ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                          О.ОДГЭРЭЛ

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-01-30 12:50:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.