Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Алтайн Жавар-2015 арга хэмжээний удирдамж

“Биейин  тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран Цэвэр агаар- Идэвхитэй хөдөлгөөн,эрүүл амьдралын хэв маяг” уриан дор зохион байгуулж буй  Алтайн жавар-2015 үндсэн арга хэмжээний заавар

 

2015.01.28                                                                    Алтай хот

 

Нэг: Зорилго

 Говь-Алтай аймгийн Агаарын чанарыг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд   Иргэд албан байгууллага, аж ахуйн нэгж  хамт олноороо эрүүл агаарт гарч алжаалаа тайлах, нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд,  бие бялдраа чийрэгжүүлэх,  хоггүй цэвэр орчинд аялах,  төрийн болон, төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулахад оршино.

                                      

    Хоёр: Зохион байгуулалт

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдаа нийтийн арга хэмжээнд бүрэн хамруулан оролцуулна. Албан байгууллагууд 10:00 цагаас Биеийн тамир спортын газар цугларч явах машины тоог өгч нэгдсэн зохион байгуулалттай аялна.

 

                                        Гурав: Явагдах тэмцээний төрөл

 

1. Цэвэр агаар-байгальд ээлтэй аялалын талаар  албан   байгууллгын мэндчилгээ /2мин/

         2.Мөсний шагай       /эрэгтэй-3, эмэгтэй-3/

  1. Буухиа уралдаан /эрэгтэй-4, эмэгтэй -4./

1-р гарааны хүн бөмбөг залж туг шүлжих. /эрэгтэй, тэшүүртэй байна/

2-р гарааны хүн  чарган дээр хэвтэж явах.  /Эмэгтэй/

3-р гарааны хүн 2 дахь хүнээ чаргатай нь чирнэ. /Эрэгтэй/

4-р гарааны хүн эрэгтэй, эмэгтэй хосоор гүйцэтгэнэ. /бөмбөгөнд гар оролцуулахгүй зөвхөн биеэр  авч явна/.

5-р гараа машин чирж барианд орно. /1 эрэгтэй, 2 эмэгтэй

  1. АХА тэмцээн 
  2. Мөсний  бүжиг /  Бүжгийн төрөлд байгууллагаас 1 хос
  1. Задгай цагаан
  2. Хүмүүн төрөлхтөн
  3. Вальс
  4. Чөлөөт бүжиг

5.

       6. Хөгжөөнт тэмцээн

 

Дөрөв: Шагнал урамшуулал

Төрөл тус бүрд эхний 3 байр эзэлсэн баг тамирчдад  алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр  шагнана. 7-н төрлийн нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн байгууллага хамт олныг шалгаруулж  цом, алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр  шагнана.

 

Тав: Явагдах хугацаа

2015 оны 1-р сарын 31-ний өдөр 10:00-н цагт Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум, Олон нуурт  болно.

 

 

 

                                ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Бие тамир спортын газар

Байгаль орчин аялал жуулчлалын газар


Мэдээ оруулсан : 2015-01-30 12:34:12
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.