Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2015 ОНД ЗОХИОГДОХ ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ

                                                                    2015 ОНД ЗОХИОГДОХ ЭВЕНТ  АРГА ХЭМЖЭЭ

2015.01.21                                                                                                                                                                                          Алтай хот

Эвент арга хэмжээний нэр

Эвент арга хэмжээний агуулга

Зохиогдох газрын нэр, байршил

Эвент арга хэмээ  зохиох огноо

Зохион байгуулах байгууллага

1

Төрийн тахилгат Сутай хайрхан уулын   тахилга

 Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

Говь-Алтай аймаг Тонхил сум Сутай хайрхан уул

2015 оны  06 сар

 

Ерөнхийлөгчийн ТГ, Аймгийн ЗДТГ, Тонхил сумын ЗДТГ, БОАЖГ

 

2

Их говийн Тэмээний баяр

Тэмээний баяр нь уламжлал болон зохиогддог энэ үеэр тэмээний уралдаан, хамгийн сайхан тэмээг шалгаруулах, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн, тэмээ,  тэмээчин говь нутгийн тухай  уран бүтээлийн уралдаан зэрэг хэмжээнүүд болдог.

Говь–Алтай аймаг

2015 оны 11 сар

Алтайн хөгжил ХХI зуун ТББ 99032463,

Говь-Алтай аймгийн ЗДТГ

Zulaa992002@yahoo.com

3

Эрээн нуурын Элсний фестивал

Их Монголын элсийг түшиглэн Элсний скит,  волейбол, фестивал зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой.

Говь-Алтай аймаг Жаргалан сум Эрээн нуур жуулчны бааз

2015 оны 07 сар

БОАЖГ, Эрээн нуур жуулчны бааз

urnuunhuslen@yahoo.com

4

Шувуу судлаачдын аялал

 

Шувуу сонирхогчдын хувьд шувуудыг ажиглахаар байгалийн олон янзын амьдрах орчноор аялж шувуудыг харах боломжтой юм.

Говь-Алтай аймаг Дэлгэр сум Тайгам нуур

2015 оны 06-10 сар

БОАЖГ

70484954 urnuunhuslen@yahoo.com

5

Цэцэг ажиглах аялал

 

6 сараас 8 сарын хооронд  хийх боломжтой. Энэ бүс нутагт дэгд, тарваган ус, улаан бударгана, гоёо, хөвөн оройт,  оймсон цэцэг, хонин шарилж, хонгор зул,  жамъян мядаг,  шар цэцэг, ягаан цэцэг,  хан хөхийн шар, тошлой эмийн ургамалаас ганга өвс, нохойн хошуу, ендүүжин,  хөх дэгд,  цагаан мөөг, таван салаа, сөд, ажигцэрэн, үүргэнэ, алтан гагнуур, тошлог, улиас, таван салаа, үхрийн чих, согоон чих,   гүүний айраг, яргуй, цахилдаг.

Говь-Алтай аймаг Жаргалан сум Хасагт хайрхан уулын дархан цаазат газар

2015 6-8 сар

БОАЖГ-70484954, Хүнхэр амралт аялал жуулчлалын цогцолбор urnuunhuslen@yahoo.com

6

Хийморийн даллага аялал  

 

Чингис хааны 9-н өрлөгийн нэг, Баруун түмний тэргүүн  Боорчын талд байдаг “Эр хүний хийморийн овоонд 3-н цагийг бэлгэдэн босгосон шүтээний цогцолборт мөргөн, хийморь лундаагаа сэргээх,  өглөөний нар мандахыг харна.

Говь-Алтай аймаг Дэлгэр сум Хонгор толгой 

Шинийн найманд

БОАЖГ 70484954, urnuunhuslen@yahoo.com

7

Ээжийн элбэрэл бясалгагчдын аялал

Алтайн өвөр говьд  өөрийн өвөрмөц төрхөө хадгалан олон зууны тэртээгээс ард түмний шүтэн биширч ирсэн домогт “Ээж хайрхан” уул сүндэрлэнэ. Түүхийн дурсгал болсон энергитэй, хүсэл биелүүлэгч. Эдгээрээс гадна  Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад  , тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж биширч, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг.  Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий. Тус аялалыг хавар ханш нээгдэх, намар

 

Говь-Алтай аймаг Цогт сум Ээж хайрхан уул

2015 оны 06 сарын 15

БОАЖГ 70484954, urnuunhuslen@yahoo.com

8

Баруун бүсийн даншиг наадам

Баруун таван аймгийн даншиг наадам /Бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан/

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум

2015 оны 07 сарын 20-30

 

Аймгийн ЗДТГ

70484004,

 

9

Биелээчдийн наадам

Уламжлалт зургаагаас доошгүй төрлийн бие биелэгээ нэг өдөр нэг цагт аймгийн  хэмжээнд нэгэн зэрэг болдгоороо онцлог. Уг арга хэмжээнд бүх насны бүжигчид оролцдог.

Говь-Алтай аймгийн 18 суманд нэгэн зэрэг болдог

2015 оны  04 сарын 29-нд

БСГ,  БОАЖГ-70484954

Jagalsaihan_namnan@yahoo.com

 

 

                              БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

                              ДАРГЫН  ҮҮРГИЙГ  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                                       О.ОДГЭРЭЛ

 

Мэдээ оруулсан : 2015-01-27 12:58:05
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.