Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

  1. ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 1 сарын 17-ноос 2015 оны 01 сарын 23-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолоор өөрчлөн найруулалт хийж аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар А/10 захирамжаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Байгаль орчны газар”-ыг “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж 1 сарын 20-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж эхлээд байна.

  2. ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс Засаг даргын дэргэдэх агентлагуудын 2014 оны ажлыг шалгах, дүгнэх ажлын хэсэг 2015 оны 1 сарын 19-ний өдөр тус газарт ажиллалаа.

  3. Аудитын газар хуваарийн дагуу тус газрын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудитыг 2015 оны 1 сарын 20-ноос  эхлэн  хийж байна.

  4. Аймгийн Засаг даргын 2015 оны 1 сарын 16-ны өдрийн  дугаар А/07 захирамжаар Алтай хотын нам даралтын зуухаар халаалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд үзлэг шалгалт хийх ажлын хэсэг 2015 оны 1 сарын 19-өөс 1 сарын 21-ний өдөр ажиллаж уурын зуухнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх, янданд утааны шүүлтүүр тавих, үнс хог хаягдлын цэгтэй болох  шаардлагыг тавьсан. Мөн 2015 оны 1 сарын 16-ны өдөр Есөнбулаг сумын албан байгууллагуудын ойр орчмын хог хаягдлын цэвэрлүүлж хяналт тавьж ажиллалаа.

  5. Цогт сумын гахайн аж ахуйн  төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлснийг хүлээн авч 2015/01 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж  үзэн хариуг хүргүүллээ.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ оруулсан : 2015-01-26 16:23:56
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.