Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

  1. ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 1 сарын 10-наас 2015 оны 01 сарын 16-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Тус газраас 2015 онд зохион байгуулах сургалт, семинарын төлөвлөгөөг Насан туршийн боловсролын төвд 2015 оны 1 сарын 12-ны өдрийн №09 албан бичгээр, Говь-Алтай аймгийн хэмжээнд 2014 онд гаргасан ус ашиглуулах дүгнэлтүүдийг хянуулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт 2015 оны 1 сарын 14-ний өдрийн №12 албан бичгээр тус тус хүргүүллээ.
  1. Тус газраас 2015 оны 1 сарны 14-ний өдөр Тайшир сумын Гэгээн нуурт тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хууль бус загас агнуурын эргүүл, хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад УНЗ 93-57 дугаартай автомашинтай 3 иргэн загасчилж байсныг саатуулж, засаг барих хэрэгсэл болон барьсан загасыг хураан авлаа. Мөн Гуулин тосгоноос загас барихаар фургон машинтай 4 иргэнийг явж байсныг замд нь саатуулж анхааруулах арга хэмжээ авч  буцаан явуулсан. Тайшир сумын урд тал болон Гуулингийн тал орчмоор цагаан зээр өвөлжиж байгаатай тааралдлаа.

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

 

Мэдээ оруулсан : 2015-01-19 12:42:31
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.