Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
12 сарын мэдээ

Тус газраас 2014 оны 12 сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Шинээр батлагдсан “Амьтны тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан журмуудад агнуурын нөөцийг хамгаалах, зүй зохистой, тогтвортой ашиглалт, хамгааллыг дэмжих зорилгоор газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах буюу “Агнуурын бүс нутаг”-ийг бий болгон улмаар тэдгээрийн хамгаалалтыг бэхжүүлэх, менежментийг нь сайжруулах эрх зүйн орчин тусгагдсаны дагуу Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богд, Бугат сумын Хөвчийн нуруу, Цогт сумын Ар ягаан чулуутын агнуурын бүс нутгуудад агнуурын хэсэгчилсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах анхан болон эцсийн шатны хэлэлцүүлгийг сумдын удирдлага, БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч, иргэний төлөөллүүдийг оролцуулан 2014 оны 12 сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн дараа хэсэгчилсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж БОНХ-ийн яаманд хүргүүлснээр албан ёсны төлөвлөгөө бүхий бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр болно.

  2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 6 дугаар хуралдаанаар байгаль  хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2015 онд хийгдэх төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлууллаа. Ирэх онд 92038.4 мянган төгрөг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах юм.

  3. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар батлуулсан удирдамжийн дагуу шалгалтын хэсэг Говийн их Дархан цаазат газрын А, Б хэсэг, Монгол элсний БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Байгаль орчны газарт 2014 оны 12 сарын 1-ний өдрөөс 12 сарын 8-ны өдөр ажиллалаа. 2013-2014 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, ойжуулалт, ойн арга хэмжээ, булаг шандын эх тохижуулах, хөв цөөрөм байгуулах зорилгоор хийгдсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын зардлын  хэрэгжилт үр дүнд шалгалт хийлээ.

  4. Аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго агаарыг аливаа бохирдлоос хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, үүссэн бохирдлыг бууруулах, хяналт шинжилгээний ажлыг сайжруулах, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг хэрэгжүүлэх, замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарыг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд орших бөгөөд 2014-2024 онд 10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр юм.

  5. Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран        

БОНХЯ-д хэрэгжиж буй “Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажлын гүйцэтгэгчээр Геоботаник ХХК ажилласан байна. Байгаль орчны газраас 2014 оны 11 сард тус аймгийн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан ИТХ-ын тогтоол, хавсралт, Ашигт малтмалын газарт хянан бүртгүүлсэн эсэх талаар материалуудыг Геоботаник ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээлэлд дүн шинжилгээ хийж газарзүйн мэдээллийн системд оруулан боловсруулалт хийсэн байна. Геоботаник ХХК нь 2014 оны 12 сарын 17-нд тус аймагт ажиллаж аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байршил, хил, заагийг харуулсан зурган болон хүснэгтэн мэдээллийг /shape.file, ArcGIS map document/ хүлээлгэн өглөө.

  1. “Амьтны тухай” хууль, түүний холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх. Хамтран ажиллагч талуудын төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Дарив, Шарга, Төгрөг, Халиун, Баян-Уул сумдын нутаг Шарга, Хүйсийн говийн Халиуны хоолой, хүрэнгол, төхөм, тунгалаг, цагаануур, ээвийн буудлын орчим, бор нуруу зэрэг газар, дээрх сумдын байгаль хамгаалагчдын эд хөрөнгийн бүртгэл явуулах, малчид иргэдэд ухуулга сурталчилгаа явуулах, хууль бус ан, заг болон бутлаг ургамал түүх зөрчил гарч болзошгүй нутгуудад Мэргэжлийн хяналтын газрын БОХУ-ын байцаагч Г.Билэгсайхан, Цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн төлөөлөгч Д.Төгсбаяр х/ч, Байгаль орчны газрын мэргэжилтэн Г.Олонбаатар, Б.Пүрэвдорж, нярав Б.Энхмөнх, жолооч М.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй 2014 оны 12 сарын 12-16 хооронд эргүүл хяналтыг хийж гүйцэтгэлээ.

      Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011,08,05-ны өдрийн А-269 дугаар тушаалын дагуу сумын төвийн айл өрх,  цэргийн анги, албан байгууллага аж ахуйн нэгж түлшний хэрэгцээнд заг болон бутлаг ургамал түүж ашиглахыг хориглосны дагуу ой бүхий сумдад албан бичиг хүргүүлж ажилласны дагуу Халиун, Шарга, Төгрөг зэрэг нутгуудад хууль бус ан, загийн зөрчлийн талаар эргүүл хяналт шалгалтын ажил хийлээ. Энэ хугацаанд Халиун сумын Олонбулаг багт загийн зөрчил нэлээдгүй байна.

       Энэ талаар Олонбулаг байгаль хамгаалагчаас тодруулахад Багийн иргэдийн нийтийн хурлаар нэг айл хоёр тэвш хог хамхаар шийдвэр гаргасан гэж мэдээллэсэн багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрийг иргэж манай байгууллагад явуулахаар болсон.  Хяналтын хугацаанд Төгрөг Халиун Шарга сумдын газрын болон бөхөн хамгаалагчдыг оролцуулан ажиллалаа.

  1. Аймгийн байгаль орчны салбарт 2014 онд хийгдсэн  ажил дүгнэх, 2015 оны зорилго, зорилтоо тодорхойлох, шинээр гарсан дүрэм журмуудыг танилцуулах сургалт, семинарыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт 2014 оны 12 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мэдээ оруулсан : 2015-01-14 17:50:17
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.