Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэн мэдээллийг хүлээлгэн өглөө.

           Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран БОНХЯ-д хэрэгжиж буй “Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажлын гүйцэтгэгчээр Геоботаник ХХК ажилласан.

          Байгаль орчны газраас 2014 оны 11 сард тус аймгийн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан ИТХ-ын тогтоол, хавсралт, Ашигт малтмалын газарт хянан бүртгүүлсэн эсэх талаар материалуудыг Геоботаник ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээлэлд дүн шинжилгээ хийж газарзүйн мэдээллийн системд оруулан боловсруулалт хийсэн байна.

            Тус аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байршил, хил, заагийг харуулсан зурган болон хүснэгтэн мэдээллийг /shape.file, ArcGIS map document/ хүлээлгэн өглөө.

Тус аймаг нь байгалийн унаган төрх, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор нийт 13 сумын 37 газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байсан бөгөөд мэдээллийг БОНХЯ болон Ашигт малтмалын газрын кадастрын системд цэгцлэн шинэчлэн бүртгэхэд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан зорилгоо тодорхойлоогүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа заагаагүй, тусгай хэрэгцээний газар бусад талбайнуудтай давхцсан зэрэг алдаанууд гарсан.

            Иймд дээрх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах мөн шинээр нэмж авах шаардлагатай тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт талтмалын тухай хуульд нийцүүлэн  15 сумын нутагт нэр бүхий 67 газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулсан.

            Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэн нийт 71 газрыг хамгаалалтанд авснаар  аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4217505,6 га буюу 29.8 % улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 1841431,52 га буюу 13,01 % нь орон нутгийн тусгай хамгаалалтанд хамрагдаад байна.

Мэдээ оруулсан : 2014-12-22 14:34:42
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.