Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

Тус газар нь 2014 оны 12 сарын 6-наас 2014 оны 12 сарын 12-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар батлуулсан удирдамжийн дагуу шалгалтын хэсэг Говийн их Дархан цаазат газрын А, Б хэсэг, Монгол элсний БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Байгаль орчны газарт 2014 оны 12 сарын 1-ний өдрөөс 12 сарын 8-ны өдөр ажиллалаа. 2013-2014 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, ойжуулалт, ойн арга хэмжээ, булаг шандын эх тохижуулах, хөв цөөрөм байгуулах зорилгоор хийгдсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын зардлын  хэрэгжилт үр дүнд шалгалт хийлээ.
  2. Аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго агаарыг аливаа бохирдлоос хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, үүссэн бохирдлыг бууруулах, хяналт шинжилгээний ажлыг сайжруулах, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг хэрэгжүүлэх, замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарыг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд орших бөгөөд 2014-2024 онд 10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр юм.
  3. Дарив, Шарга, Төгрөг, Халиун, Баян-Уул сумдын Шарга Хүйсийн говийн Халиуны хоолой, Хүрэнгол, Төхөм, Тунгалаг, Цагааннуур ээвийн буудлын орчим, бор нуруу зэрэг нутгийн иргэд, малчдад ухуулга сурталчилгаа хийх, хууль бус ангийн зөрчил гарч болзошгүй газруудад эргүүл хийх ажлын удирдамжийн дагуу 2014 оны 12 сарын 12-16-ны өдөр хүртэл  хууль сурталчлах, эргүүл хяналт шалгалтын ажлыг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.  
  4. Өргөө засал ХХК нь нам даралтын Энержи-10 уурын зууханд  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014 оны 12 сарын 02-ны өдрийн №2014/35 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүллээ.
  5.  Байгууллагын үйл ажиллагаа болон ойрын үед хийгдэж байгаа ажлын талаар Миний нутаг телевизэд 2 мэдээ өглөө.
Мэдээ оруулсан : 2014-12-12 16:27:36
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.