Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо

               Шинээр батлагдсан “Амьтны тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан журмуудад агнуурын нөөцийг хамгаалах, зүй зохистой, тогтвортой ашиглалт, хамгааллыг дэмжих зорилгоор газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах буюу “агнуурын бүс нутаг”-ийг бий болгон улмаар тэдгээрийн хамгаалалтыг бэхжүүлэх, менежментийг нь сайжруулах эрх зүйн орчин тусгагдсаны дагуу Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богдын , Бугат сумын Хөвчийн нурууны, Цогт Ар ягаан чулуутын агнуурын бүс нутгуудад агнуурын хэсэгчилсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах анхан болон эцсийн шатны хэлэлцүүлгийг сумдын удирдлага,       БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч, иргэний төлөөллүүдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа
        Тус хэлэлцүүлгий дараа хэсэгчилсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж БОНХ-ийн яаманд хүргүүлснээр албан ёсны төлөвлөгөө бүхий бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр болно

 

Мэдээ оруулсан : 2014-12-08 14:00:23
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.