Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил тутам өссөөр байна.  Иймд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Энэхүү үндэсний хөтөлбөрт ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлэн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж, нөөц баялаг, түүхий эдийн хэмнэлттэй, үр ашигтай зарцуулалт болон хаягдал багатай цэвэр технологийг дэмжих замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, бохирдуулагч нь төлөгч байх зарчимд тулгуурлан иргэдийн сэтгэлгээг өөрилж, ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлыг зайлуулах зохистой менежментийг бий болгох,  чадавхийг бэхжүүлэх, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэн бүх нийтийн оролцоотойгоор хамтдаа хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр зорилго, үйл ажиллагааг тодорхойлж өгсөн.  Тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд бидний үүрэг оролцоо хамгийн чухал юм байна.

 Иймд иргэд та бүхнийг идэвхи оролцоотой байж, хоггүй цэвэр орчин бүрдүүлцгээе хэмээн уриалж байна.

/upload/files/scan0002(1).pdf

Мэдээ оруулсан : 2014-11-25 12:29:12
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.