Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

Тус газар нь 2014 оны 11 сарын 15-наас 2014 оны 11 сарын 21-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Цээл, Бигэр сумд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Таяннуур, Хөхсэрх-1,2 уурхайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу шалгаж, дүгнэлт гаргах, дүнд суурилсан арга хэмжээ авах хяналт шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл  хийлээ.

Шалгалтыг аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн A/226 захирамжаар томилогдсон ажлын хэсэг Байгаль орчны газрын дарга О.Одгэрэл, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлсийн геологи уул уурхай, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Э.Бямбаа, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Мөнхцэцэг, Байгаль орчны газрын газар, газрын хэвлий, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг, Усны нөөц, ашиглалт хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Содмаа, Бигэр, Цээл сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаач, байгаль хамгаалагч, газрын даамал, иргэдийн төлөөлөл нар хамтран хийсэн.

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтаар Цээл сумын нутагт 13527А, 15377А  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Алтай хүдэр” ХХК-ийн “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхай 10 бүлэг 71 ажлын үзүүлэлтээр шалгуулж 81.8 оноо авч хангалттай, Бигэр сумын  нутагт MV-015636, MV017177  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Марко поло” ХХК-ийн “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2” алтны шороон ордны уурхай 8 бүлэг 68 ажлын үзүүлэлтээр шалгуулж 57.91, 62.91  оноог тус тус авч хангалтгүй, цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж дүгнэгдлээ.

Бигэр сумын  нутагт MV-015636, MV017177  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Марко поло” ХХК-ийн “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2” алтны шороон ордны уурхай нь  57.91, 62.91  оноог авч хангалтгүй дүгнэсэн нь 2014 онд уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 20,8  га газарт техник, 52.93 гад биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс 13,2 гад техникийн нөхөн сэргээлт хийж  биологийн  нөхөн сэргээлтийг хийгээгүй байгаа нь хангалтгүй  дүгнэлт гарахад нөлөөлсөн болно.

  1.  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний хэрэгжилтийг Хөгжлийн бодлогын хэлтэст, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст жилийн эцсийн байдлаар тооцон хүргүүллээ.
  2.  Тус газраас Төгрөг, Халиун, Тонхил, Чандмань, Есөнбулаг, Шарга сумын байгаль хамгаалагчийн сул орон тооны захиалга болон ажлын байранд тавигдах саналыг гарган Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд албан бичгээр хүргүүллээ.
  3.  Тус газраас байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл хэрэгт манлайлан ажиллаж буй багш, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчилан зохион байгуулах үйл хэрэгт өндөр үр бүтээлтэй ажиллаж буй зарим байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны жуух бичиг, Байгаль орчны тэргүүний ажилтнаар шагнуулахаар материалыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлээд байна.
  4.  Байгууллагын үйл ажиллагаа болон ойрийн үед хийгдэж байгаа ажилын талаар Миний нутаг телевизэд 3 мэдээ өглөө.
Мэдээ оруулсан : 2014-11-25 12:05:47
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.